Хог хаягдлын тухай судалгаа хийдэг Нэйт Мэйнард мастер-н сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Тайваны нийслэл Тайпэй-г зорьж байжээ. Түүний хэлсэнээр: “Намайг анх хөл тавихад энд ямар ч хогын цэг, бас хог ч байгаагүй” гэжээ.
Гэсэн ч нөхцөл байдал 20 жилийн өмнө нөхцөл байдал өөр байсан бөгөөд Тайван улс Хонконг, Сингапур, Өмнөд Солонгосын адил Азийн бар улс гэж нэрлэгдэх хүртэл бүх зүйл эсрэгээрээ байсан юм. Архивын мэдээллээс үзэхэд 1979 онд гэхэд Тайвань улс өдөрт дунджаар 8,800 тонн хог хаягдал хаяж байсан бол 1990 он гэхэд уг тоо нь 18,800 болтлоо өсжээ. Дараагаар нь 1992 онд улам л өссөн үзүүлэлт гарч 21,900 тонн хүрсэн байна. Тэр ч учраас олон улсад Тайванийг хогны арал гэж нэрлэж байсан юм.
Хог хаягдлыг их хэмжээгээр овоолж буй байдал
Уг хог хаягдлуудын 90 орчим хувийг шууд газарт булах арга хэмжээ авч байлаа. Өнөөдөр Тайпэй хотын нэг хэсэг болоод байгаа Хсингчуанг муж нь тухайн үед хог хаягдал булах цэг нь ачааллаа дийлэхээргүй болсон учир 5000 тонн орчим хогыг ус шахах сувагт хаяж байсан удаатай аж. Нөхцөл байдал маш хурцдаг эхэлсэн бөгөөд албан тушаалтнууд ариун цэврийн хангалтгүй байдлын улмаас олон төрлийн халдварт өвчин тархана гэсэн маш их айдастай байсан юм. Уг асуудал 3 жилийн дараа ч шийдэгдээгүй хэвээр байсан юм, тэр үед Тайвань улсад хог хаях цэгийн тоо аль хэдийн 400 даваад байлаа. Харин тэр үед иргэд засгийн газар нь уг асуудлыг шийдэж чадахгүй байгааг ойлгож хүчээ нэгтгэн тэмцэж эхэлсэн юм.
1996 он гэхэд олон хотуудын иргэд хүчээ нэгтгэж, хог хаях цэгүүдийн тоо нэмэгдэх, хуучин цэгүүд дээр хог хаяхыг эсэргүүцэж эхэлсэн юм. Нэйт Мэйнардын хэлснээр хог хаягдал бол нүдэнд харагдах асуудал, иргэд энэ талаар арга хэмжээ авах ёстой гэдгийг ойлгосон, тэгээд тэд хүчээ нэгтгэсэн, гэжээ.
Хог хаягдлын эсрэг арга хэмжээ авснаар дэлхий дээрх хамгийн цэвэрхэн улсуудын нэг болсон юм
Иргэд засгийн газрыг хог хаях цэг шинээр үүсгэж, хаягдлыг булсаар байгаад маш их дургүйцэн үүнээс үүдэж агаарын бохирдол ихээр үүсэж байгаа учраас маш их эсэргүүцэж байлаа. Яг энэ мөчид л хүмүүс цаашид тэвчих боломжгүй болж, эцсийн арга хэмжээ авах хэрэгтэйг ойлгосон юм.
Хангалттай хэмжээний хог хаягдал булах талбайгүйгээс их хэмжээний хогийг овоолж байсан нь уул овоо мэт болсон ч засгийн газар хог хаягдлыг нэмж овоолох саналтай байсан юм. Иргэд энэ үзэл суртлыг эсэргүүцэн тэмцсэн нь үр дүнгээ өгсөн ч төсөөлж байснаасаа өөр хариу авчээ. Засгийн газар хог хаягдал шатаах үйлдвэр барихыг зорьж эхэлсэн юм. Тийм ч учраас иргэд дахин тэмцсэн байна.
Түүний дараагаар засгийн газар Япон болон Өмнөд Солонгосын жишгийг судалж, Тайваньд авч хэрэгжүүлэхэд тохиромжтой арга замыг эрэлхийлж эхэлсэн юм. Тэр үед засгийн газрын бус бие даасан нэгжүүд ч өөр өөрсдийн замаар арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд уг аргуудаас хамгийн амжилттай явсан нь хог хаягдлыг дахин боловсруулах арга байсан юм. Засгийн газраас хандивийн сан бүрдүүлж уг хөрөнгөөрөө хог хаягдлыг багасгахын тулд дахин боловсруулах хөтөлбөр эхлүүлсэн юм. Одоо үед Тайвань улс хог хаягдлыг дахин боловсруулалтаараа дэлхийд хамгийн шилдэг орнуудын нэг юм.
Хог хаягдлын эсрэг арга хэмжээ авснаар дэлхий дээрх хамгийн цэвэрхэн улсуудын нэг болсон юм
Дараагаар нь дахин нэгэн санаачлага гаргасан нь “Хог хаяхад төлбөр төлөх” байсан юм, энэ нь цаашдаа Тайвань улсыг хогын савгүй улс болоход нөлөөлсөн юм.
Уг аргачлалаар нь иргэд ахуйн гарахлтай хог хаяхдаа төлбөр төлөх ёстой болсон бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд зарим хүмүүс гудамж талбай дахь нийтийн хогын саванд хаях болсон юм. Тийм ч учраас дараагаар нь нийтийн талбайн хогын савнуудыг хураан авч оронд нь ачааны тэргээр гудамжаар явж айлуудаас хогыг нь авах үйлчилгээ эхэлсэн юм.
Мэйнардын тайлбарласнаар : Хогийн савыг хурааж авах нь Тайвань улсыг хог хаягдлын аргачлалыг сайжруулахад онцын нөлөө үзүүлээгүй л дээ харин хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь бол гудамжинд хог авах машин ирэхийг хүлээж зогсохдоо өөрсдийнхөө хэр их хэмжээний хаягдал гаргаж байгааг хүмүүс ойлгох боломжтой болсон гэжээ.
Гэсэн хэдий ч одоогийн байдлаар Тайвань улсын хэмжээнд нийт 1700 орчим гудамж талбайд байрлуулсан хогын сав байгаа бөгөөд эдгээр нь бидэнд хог хаягдлын тухай, бас ямар байдалд хүрч болох тухай сануулж байх хэрэгтэй учраас бүх хогын савыг хурааж авч бологүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хүн ам ихтэй хотуудын иргэдэг сануулж байх үүднээс 1700 орчим хогийн сав үлдээжээ