Хятадын засгийн газар Уйгарчуудад хүчээр гахайн мах идүүлжээ
Хятадын уламжлалт зуны баярын үеэр Бээжин Уйгарчуудыг хүчээр гахайн махтай банш идүүлэх шийдвэр гаргасан гэнэ. Энэ шийдвэрийг зөрчсөн хүмүүсийг харин хорих анги руу илгээжээ.
Энэ бол Хятадын засгийн газар үндэстний цөөнх болсон Уйгарчуудыг хавчих, соёлыг нь үгүй хийх гэсэн ээлжит оролдлого юм. Уйгарчуудын олон улсын холбооны мэдээлснээр айл бүрт гахайн махтай банш тараан идэхийг тушаасан аж. Лалын шашинд гахайн мах идэхийг хориглодог юм.
Зуны баяр нь Хятадын хамгийн томоохон ёслолуудын нэг бөгөөд Хан гаралтай хүмүүс өргөн дэлгэр тэмдэглэдэг гэнэ.
Уйгар гаралтай иргэд энэ баярыг тэмдэглэдэггүй ч сүүлийн жилүүдэд Хятадын засгийн газар өөрсдийн соёлыг хүчээр тулгах болжээ.
Олон улсын Уйгарчуудын холбооны мэдээлснээр нэгэн зэрэг өрх бүрт гахайн махтай банш тараасан байна. Энэ нь мэдээж лалын шашны эсрэг хийж буй асар том соёлын дайны нэг хэсэг аж.
Үүнээс гадна Хятадын бодлого гаргагчид Хятадад амьдарч буй Уйгар, Казах зэрэг лалын шашантай иргэдийн төрөлтийг багасгах үүднээс олон арга хэмжээ авах болсон байна.
Үүний хүрээнд тэд хоол хүнсэнд үр зулбуулах бэлдмэл хийх, олон хүүхэдтэй айлын эмэгтэйчүүдэд хүчээр ерөндөг тавьж эхэлсэн гэнэ.
Дээрх баримт дээр 2018 онд нэгэн казах гэр бүл зөвшөөрөлгүйгээр 3 дахь хүүхдээ гаргасан учраас 17,405 юан буюу 2,685 ам.долларын торгууль ногдуулсан болохыг дурджээ. Үүний дараа хүүхдийн ээжид ерөндөг тавьсан байна.
Эх сурвалж: BBC