Хойд Солонгос хил дагуу суурилуулсан чанга яригчуудаа хурааж байна
БНАСАУ БНСУ-тай залгаа хилийн дагуу суурилуулсан хэдэн арван чанга яригчаа хурааж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Тодруулбал, Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын тавдугаар чуулганы урьдчилсан хуралдааны үеэр Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун БНСУ-д чиглэсэн цэргийн ажиллагааны төлөвлөгөөгөө хойшлуулах шийдвэр гаргасан байна.
БНАСАУ хоёр Солонгосын хилийн дагуу оршдог бүс нутгуудад суртал ухуулгын зориулалт бүхий 20 орчим чанга яригч байрлуулж байгаа тухай “Yonhap” агентлаг өнгөрсөн мягмар гарагт /2020.06.23/ мэдээлж байв. Өмнө нь 2018 онд хэлэлцээр байгуулсны дараа энэ төрлийн төхөөрөмжүүдийг хураагаад байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr