Хятадын эрдэмтэд тун ойрын үед цар тахал болох боломжтой томуугийн вирусийн нэгэн төрлийг нээж илрүүлсэнээ мэдэгдлээ. Тэдний мэдэгдэж буйгаар уг вирусыг тээгчид нь гахай бөгөөд хүнд халдварлах чадвартай болох нь тогтоогдоод байна.
Судлаачдын үзэж буйгаар уг вирус нь хувьсах чадвартай бөгөөд цаашид хүнээс хүнд халдварлах чадвартай болж ковид-19 вирусийн адил олон улсын хэмжээнд тархах боломжтой ажээ.
Гэсэн ч уг асуудал нь яг одоогоор аюул занал болж амжаагүй байгаа бөгөөд бид үүнийг цаашид илүү лавшруулан судалж, болзолт аюулыг дарахыг хичээж байгаа гэж мэдэгдсэн юм.
Уг вирус нь шинэ төрөл учир хүний бие одоогоор уг вирусийн эсрэг дархлаатай болж амжаагүй байгаа ажээ.
Эрдэмтэд Үндэсний Шинжлэх ухааны сэтгүүлд мэдээлснээр тэд маш богино хугацаанд гахайн ферм болон бусад холбоотой төрлийн үйлдвэрлэлийн ажилтнуудыг хяналтад авч, вирусыг гахайнаас цаашид дамжихгүй байх тал дээр сэргийлэн ажилласан байна.
Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2009 онд Мексик улсад “Гахайн ханиад” гэх нэртэй томуугийн гаралтай өвчин дэгдэж байсан билээ. Мэдээж олон орнууд урьдчилан сэргийлж, сайтар арга хэмжээ авсны ачаар төсөөлж байснаас бага хохирол амссан бөгөөд мөн уг томуу нь бусад төрлийн томуутай төстэй чанартай байсан учир олон ахмад настанууд уг вирусийн эсрэг дархлаатай байсан юм. Уг вирусыг томуугын А хүрээний H1N1pdm09 гэж нэрлэж байсныг та бүхэн одоо санах байх. Одоо үед уг вирусын эсрэг вакцин гарсан бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор болзолт вакцин болгосон байдаг.
Хятад улсад илэрсэн вирус нь 2009 оны гахайн ханиадтай зарим талаараа төсөөтэй байгаа ч бас нэлээд олон шинэлэг өөрчлөлттэй байгаа юм.
Уг шинээр олдсон вирусийг G4 EA H1N1 гэж нэрлэж байгаа бөгөөд уг вирус нь хүний биед агаар дуслын замаар халдварлаж, эсэд нөлөөлөх чадвартай байна.
Тэд уг өвчний ул мөрийг ойрын үед гахайн фермд ажиллаж байсан цөөн тооны хүн болон зарим нэг гахайнаас илрүүлсэн байна.
Одоогоор бидний хэрэглэдэг томуугийн эсрэг вакцинууд уг вирусын эсрэг ямар ч нөлөөгүй байгаа бөгөөд, мөн уг вирус нь цаашид хувьсах чадвартай нь сэрэмжлэхэд хүргэж байгаа юм.
Уг вирусийг судлахаар ажиллаж буй профессор Кин-Чоу Чанг:
Одоогийн байдлаар энэ вирус тийм ч аюул занал болоогүй байна. Гэхдээ сайтар анхаарч, хянаж байх хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC