Энэтхэг улсад коронавирусийн халдвараас гадна тариа будаа, ногоо ургамлыг сүйтгэх нэгэн аюул нүүрлэсэн нь царцааны нүүдэл юм. Тус улсад ойрын 30 жилийн хугацаанд тохиогоогүй царцааны нүүдэл болж байна. Тус нүүдэл нь саяхан Шинэ Дели хотод хүрсэн тухай Энэтхэгийн хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
Цөлийн сая сая царцаа долоон км орчим сунасан урт нүүдэл хийж Энэтхэгийн баруун бүсийн Ражастан мужийг тавдугаар сарын дундуур дайран өнгөрсний дараа хоол хүнс эрж хайсаар таван өөр мужийн нутаг дэвсгэрт хүрчээ. НҮБ-ын Хүнс, газар тариалангийн байгууллагын мэдээнд дурдсанаар цөлийн царцаа нь илүү хурдан түргэн учир иргэдийн хоол хүнс, газар тариаланд илүү их хэмжээний гарз хохирол учруулж сүйтгэдэг байна.
Нас биенд хүрсэн цөлийн царцаа хоногт 150 км замыг туулж өөрийн биеийн жинтэй дүйцэхүйц буюу хоёр грам орчим шинэ ургамлаар хооллодог байна. Нүүдэл хэдэн зуун км квадрат талбайг бүрхэж байгаа бөгөөд ойролцоогоор 80 сая нас биед хүрсэн царцаа байгаа гэж тооцжээ.
Huge swarms of locust have now reached Gurugram and covered large tracts of the region in Haryana.#LocustsAttack pic.twitter.com/ZMnbiDRY1D
— The Times Of India (@timesofindia) June 27, 2020
Өнгөрөгч тавдугаар сарын 20-ны өдөр Энэтхэг, Бангладешийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн супер хар салхи Амфанаас үүдэж царцааны нүүдэл эхэлсэн хэмээн үзэж байна. Тус хар салхины улмаас 90 орчим хүн нас барж, нийт 13,2 тэрбум ам.долларын гарз хохирол учиржээ.
Царцааны нүүдэл Ражастанаас Уттар Прадеш муж руу нэвтэрч, нийслэл Дели хотын хойд хилд ойртсон байна. Мадхьяа Прадеш, Махараштра, Гужарат мужуудыг сонор сэрэмжтэй байж бэлтгэлээ хангахыг Газар тариалангийн сайд сэрэмжлүүлжээ. Царцааны нүүдлээс сэргийлэхийн тулд гал асааж, түмпэн сав тачигнуулах, бөмбөр дарах зэргээр чанга дуу гаргаж үргээхийг орон нутгийн иргэд оролдож байна. Илүү хүнд нөхцөлтэй байгаа газруудад дрон ашиглан нүүдлийг хянаж, трактор, галын машинаар хөөхийг оролджээ. Мөн гал унтраах машин, том оврын тэргүүдээр хортон шавжтай тэмцэх хор цацаж байна.
Эх сурвалж: BBC