Ямар гаригт зүүдэлсэн зүүд зөнтэй вэ?
Хүн зөн билэг, шашин номд итгэдэггүй байлаа ч сайхан зүүд зүүдлэхээрээ биелээсэй гэж битүүхэн дотроо боддог. Хэдийгээр шинжлэх ухааны үүднээс зүүдийг тархины ажиллагааны үргэлжлэл, өдрийн болсон явдлыг үргэлжлүүлэн боловсруулж харуулдаг гэдэг ч зүүд биелэх тохиолдол бишгүй байдгийн дээр зүүдээрээ дамжуулан нээлт хийсэн Менделеевийн талаар ч мартах аргагүй. Харин долоо хоногийн аль гаригт зөнтэй зүүд зүүдлэгддэг бол?
Даваа
Даваа гариг бол долоо хоногийн эхлэл тул даваа гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүд тухайн хүний ойрын долоо хоног, cap, жилд юу хүлээж байгааг харуулах боломжтой байдаг гэнэ. Даваа гаригт шилжих шөнө ихэвчлэн удаан хугацаанд биелэгдэх зүүд зүүдлэгддэг аж.
Мягмар
Энэ өдрийн тухай тайлал ард түмэн бүрт өөр өөр байдаг. Зарим оронд даваа гаригийг шинэ чухал ажил эхлэх шаардлагагүй, хүндрэлтэй өдөр хэмээн үзэж мягмар гаригийг ажил эхлэхэд таатай хэмээн сонгодог бол Болгарт мягмар гаригийг таагүй өдөр гэж үздэг. Манай монголчууд ч мягмар гаригт аливаа үйл хийх, замд гарахаас цээрлэх нь ч бий. Ийнхүү олон ард түмэн мягмар гаригийг хүнд өдөр гэж үздэг учраас энэ өдөр зүүдэлсэн зүүдийг мөн л хоосон хэмээн үздэг, гэхдээ нэг зүүд дахин дахин давтагдахгүй бол шүү дээ.
Лхагва
Долоо хоногийн дундах гариг, тиймдээ ч сэтгэцийн идэвхжилийн оргил үе нь чухамхүү энэ үед тохиодог. Дээр үед лхагва гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүдэнд онцгой ач холбогдол өгдөг байж. Учир нь гагцхүү энэ өдөр зөнтэй зүүд зүүдлэгддэг, тэдгээр зүүд нь маргааш юу болохыг хэлж өгдөг хэмээн итгэдэг байжээ.
Пүрэв
Долоо хоног дуусах тийшээгээ хандаж байна, сэтгэцийн идэвхжилийн оргил үе ч буурч байгаа гэсэн үг. Пүрэв гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүдийг энгийн гэж тооцдог бол, биелэх магадлалтай бол хэдэн өдрийн дотор боломжтой гэж үздэг байна.
Баасан
Баасан гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүдийг зөнтэй, ихэвчлэн биелдэг гэж үздэг. Энэ шөнө зүүдэлсэн зүүд 7-10 хоногт, заримдаа арай хожуу хугацаанд ч биелэх боломжтой гэнэ.
Бямба
Ажлын долоо хоног дууссан, тэгэхээр сэтгэцийн идэвхжилтийн түвшин маш доогуур байна гэсэн үг. Тиймээс бямба гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүд ихэвчлэн ахуйн чанартай, энгийн л зүүд байдаг аж.
Ням
Долоо хоногийн энэ гаригийг баяр ёслолын өдөр гэж тооцдог. Тиймээс ням гаригт шилжих шөнө зүүдэлсэн зүүд дараа өдөртөө биелнэ хэмээн үздэг юм байна.