ОХУ-ын Кушва хотод амьдардаг нэгэн ахлах сургуулийн сурагч гаргүй хүмүүст зориулсан компьютерийн хулгана бүтээжээ. Зохион бүтээгч Сергей Халявин шинэ бүтээлээ өөртөө туршиж, ердөө хоёр долоо хоногт тоглоом тоглож сурсан аж.
Сергей эл бүтээлээ ангийнхаа хүүхдэд зориулсан байна. Түүний найз нь булчингийн төрөлхийн сулралын улмаас жирийн компьютер дээр ажиллах чадваргүй гэнэ. Тиймээс Сергей хөлөөрөө удирдах боломжтой, энгийн “хулгана” зохион бүтээсэн бөгөөд цаашид утасгүй төхөөрөмж бүтээхээр төлөвлөжээ.