Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

Хэвлэл мэдээлэл хэрхэн бидний зан байдал, бодол санаанд нөлөөлдөг вэ?

Сүүлийн үеийн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүнээс авч буй мэдээллүүд итгэмээргүй арга байдлаар бидний аюулыг тооцоолох чадвараас эхлүүлээд зүрхний шигдээс үүсэх хүртэл нөхцөл байдлыг үүсгэхээр нөлөөлдөг байх боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

2013 оны 4-р сарын 15-ний өдөр Бостон хотод зохиогдсон марафон уралдааны үеэр хэдэн зуун оролцогч барианы зурваст орж ирэх үед хоёр ч тэсрэх бөмбөг тэсэрч гурван хүний амийг авч одсон билээ. Амь насаа алдсан гурван хүний нэг нь 8 настай бяцхан хүү байлаа. Мөн олон зуун хүн их бага хэмжээгээр гэмтэл авч 16 хүн эд эрхтэнээсээ хагацаж, тахир дутуу болсон.

Уг халдлага болсноос хойш дэлхий нийтээрээ уг асуудалд гашуудацгааж байсан билээ. Телевизийн сувгуудаар тэсрэлт болсон мөчүүдийг, үймж сандарсан хүмүүс, тэсрэлтээс үүссэн утаа, асгарсан цус зэргийн бичлэгийг олон давтамжтай нэвтрүүлсээр байсан юм. Сонин болон бусад хэвлэлийн эх сурвалжаас гудамж талбайд асгарсан цус, хохирогчдын шарх, тасарсан эд эрхтэнээс урсах цус зэрэг сэтгэл эмтрэн зургуудийг ч маш ихээр нийтэлж байсан юм.

Уг халдлага болсны дараа Калифорнийн их сургуулийн профессор Холман хамтран ажиллагсдынхаа хамт уг асуудал болохоос өмнө сэтгэц, биеийн ямар нэгэн асуудалгүй байсан 5000 хүнд уг мэдээллүүдийг үзсэнээс хэдэн долоо хоногийн дараа ямар өөрчлөлт гарахыг судлаж үзэхийг хүссэн байна.

Ийм төрлийн алан хядах ажиллагааг өөрийн биеэр мэдэрсэн хүний сэтгэл санаанд гүн хямрал үүсэж, сэтгэцийн эмгэгтэй болох асуудал мэдээж маш өндөр хувьтай. Гэхдээ хачирхалтай байдлаар бусад хүнд ч нөлөөлж байлаа.

Тэсрэлтийг өөрийн нүдээр харж, мэдрээгүй ч гэсэн өдөр тутамдаа 6 цаг орчим мэдээллийн хэрэгслээр болсон явдлын тухай мэдээлэл авч байсан хүмүүс нөлөөлөлд орж байсан байна. Бусад хүмүүс амь насаа алдаж, гэмтсэн гэх мэт мэдээллүүд бидэнд ч гэсэн их хэмжээний стресс үүсгэдэг ажээ.

Холманы хэлснээр “Энэ бол бидний хувьд их том нээлтийн үе байсан. Миний бодлоор хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нөлөөг тийм ч сайн ойлгохгүй байх шиг байна” гэжээ.

Мэдээлэл шууд нөлөө үзүүлдэггүй учраас сэтгэл зүйн үүднээс судлахад ярвигтай

Тэдний судалгаагаар мэдээллийн хэрэгсэл бидэнд мэдээлэл дамжуулахаас илүүтэйгээр нөлөөлдөг болж таарсан байна.

Бидний цагаач иргэдэд гаргах хандлагаас эхлээд зүүд, мөрөөдөлд ч нөлөөлж чаддаг байх нь, тэдгээр бодол, хандлагууд даамжран бидний далд ухамсарт хачирхалтай байдлаар нөлөөлдөг байна. Мэдээлэл бидний эрсдэлийг тооцоолох чадварт нөлөөлж, бусад орнууд болон бусад хүмүүсийн талаар үзэл бодолд шууд бус замаар нөлөөлж цаашид бүр зах зээлийн аюулгүй байдалд ч хурцаар нөлөө үзүүлдэг байна.

Мэдээллийн шинж чанараасаа хамаарч бидэнд ослын дараах үеийн сэтгэцийн хямрал, сэтгэл гутрал, сэтгэл зовинол үүсгэдэг ажээ. Их хэмжээний айдастай, муу зүйлсийг мэдээллийн хэрэгслээр тогтмол авах нь бидний бие мах бодид ч нөлөө үзүүлж зүрхний шигдээс үүсгэх эсвэл олон жилийн дараа бусад төрлийн өвчлөл үүсгэх чадвартай ажээ. Өдөр тутамдаа цөөн цагаар тогтмол мэдээлэл авах нь таны төсөөлж ч байгаагүйгээр таньд нөлөөлдөг байна.

Өнөөдрийг хүртэл хөгжсөөр ирсэн ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтайгаар бид подкаст, шууд бичлэг, радио, цахим хөтөчүүд, олон нийтийн хэрэгсэл, ухаалаг утас гээд л бидний хэрэглэдэг бүхий л төхөөрөмжөөр бидэнд нууцлаг эсвэл сонин содон мэдээллүүд өглөө сэрэхээс эхлэн үдэш унтах хүртэл л дамжуулагдсаар байна. 2018 оны байдлаар гэхэд л АНУ-н иргэд дунджаар өдөрт 11 цагийн турш ямар нэгэн байдлаар дэлгэц ширтэн мэдээлэл авч байв.

 

Бас нэгэн боломжит шалтгаан нь хүмүүс төрөлх чанараараа илүү муу зүйлсийн тухай мэдээллүүдэд татагдаг учраас тухайн мэдээллүүдийг илүү шимтэн сонирхож, зан байдлын хувьд “сөрөг хандлага”-тай болдог байна. Уг байдлыг хамгийн ихээр улс төрд ашигласаар ирсэн бөгөөд одоо ч бидэнд сайн, муу мэдээг тодорхой хэмжээтэйгээр өгсөөр байдаг бөгөөд энэ нь ч маш бодитой үр дүн үзүүлдэг нь нууц биш.

 

Их хэмжээний сөрөг хандлагатай мэдээлэл тогтмол авах нь бидний зан байдал, итгэл үнэмшилд нөлөөлж байгаа юм биш биз?

Ирээдүйд чиглэсэн сөрөг мэдээллүүд эдийн засагт илүү хор уршигтай байдаг, жишээ нь цаашид улс орон хямралтай байна, та 5 жилийн турш ажилгүй ч байж болох юм гэдэг мэдээллийг тогтмол аваад байвал одоо байгаа хөрөнгөө үр ашигтай зарцуулж, хадгалах хандлага ихэсдэг учир эдийн засаг хумигдах эрсдэл ч үүсдэг ажээ. Уг асуудал хурцдах юм бол хүний аминч үзэл болон хэрэгцээгээ хангах хүсэл хэт дэвэрч асуудлыг хурцатгадаг байна. Та бүхэн зарим орны жишээгээр хэдхэн сарын өмнө ариун цэврийн цаасны хомсдол үүссэн талаар мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж эхлэхэд иргэд урт дараалал үүсгэж, хоорондоо тэмцэлдэж цаашлаад бүр цагдаагийн хүчээр ариун цэврийн цаас хамгаалж байсныг ч санаж байгаа байх.

Хүмүүс хямралын тухай мэдээ тэдний ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар бодон хямралд автдаг бөгөөд энэ нь илүү их мэдээлэл үзэхэд хүргэдэг байна

2003 оны жишээн дээр үндэслэн үзэхэд зах зээл, эдийн засгийн хямралын тухай мэдээллүүд маш их хэмжээний саар мэдээллүүд дамжуулсаар байсан бөгөөд зарим орон бодит байдал дээр хямраагүй ч иргэдийн нөлөөтэй улсын хэмжээнд хямралын байдалтай болж байсныг ч дурдаж болох юм.

Аялал жуулчлалын хувьд ч хүмүүс албан ёсны мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлсэн улс төр, эдийн засгийн тогтвортой, дайн тулаан, гэх мэт сөрөг асуудал эрсдэл бага гэгддэг орнуудыг сонгох магадлал маш өндөр байдаг байна.

Энэ бүхэн таны оюун санаанд нөлөөлж буй бас нэг арга нь нөлөөллийн аргачлал юм. Хэрэв тань энэ эмийг хэрэглээд эдгэхгүй байх магадлал 5 хувь, эсвэл эдгэх 95 хувийн магадлалтай гэвэл алийг нь сонгох вэ? Мэдээж 95 хувь эдгэх магадлалтай гэдэг нь арай үр дүнтэй санагдаж байна уу? Уг аргыг 70-аад онд нээж илрүүлсэн бөгөөд зар сурталчилгаанд өргөн ашигладаг.

Мэдээлэл бидэнд бусад орнуудын талаарх үзэл бодлыг өөрчилхөд нөлөөлдөг.

Бас нэгэн өөр нөлөө нь аливаа нэгэн улс орны эсрэг, уг улсын аюул заналын тухай тогтмол мэдээлэх нь мэдээлэл хүлээн авагчийн далд ухамсарт нөлөөлж, үзэл бодол, зан байдлыг өөрчлөх нөлөөтэй байдаг байна.

Гамшиг сүйрлийн тухай мэдээллийн дарамт дор байх нь тухайн асуудлаас гадна бидний санхүүгийн байдлаас эхлээд хувийн харилцаа хүртэл амьдралын бүхий л зүйлсэд нөлөөлж байна. 2012 оны судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүд стрессийн төвшин, даавар болон гидрокортизоны нөлөөгөөр эрчүүдээс илүүтэйгээр нөлөөлөлд автдаг байна. Монреалийн Кьюбек их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн тэргүүн Мари-Франс Марин: Эрэгтэй хүмүүс төрөлхийн маш их хэмжээний кортизонтой байдаг учраас гадны нөлөөллөөр илүү ихсэх боломжгүй учраас ийм байх магадлалтай гэж үзэж байгаа юм.

Сөрөг мэдээллүүд нь мөн түүнчлэн хүний зүрхний цохилтыг ихэсгэх төлөвтэй байдаг байна. Уг нөлөө нь урт хугацаандаа бидний биед сөргөөр нөлөөлж болдог тухай ч шинж тэмдгүүд илэрсээр байгаа юм.

 

Эх сурвалж: BBC

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419