Шилжилт хөдөлгөөн буурсан ч гадаадад суурьшсан иргэдийн тоо өсөв

2020-06-29, 09:15 Цаг үе 919 0
Шилжилт хөдөлгөөн буурсан ч гадаадад суурьшсан иргэдийн тоо өсөв

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор манай улс 3,296,866 хүн, 897,427 өрхтэй гэж тоологдсон. Олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа тооллогын дүнгээс анхаарал татах хэд хэдэн баримт харагдана.

Тухайлбал, гадаадад оршин суугаа 122301 иргэн байгаа нь 2010 оныхоос 14.2 хувиар өссөн дүн. 2010 онд гадаадад оршин суугаа иргэдийн 38 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр буюу хувиараа ажиллах зорилгоор, 37 хувь нь суралцахаар харь орныг зорьсноо хэлж байж. Тэгвэл 10 жилийн дараа гарсан дүнгээс харахад манай улсын иргэд гадаадад амьдран суух сонирхолтой болсныг харж болохоор байна. Учир нь гадаадад байгаа 122 мянган иргэний 11.7 хувь нь тухайн улсдаа суурьших, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зорилготой гэсэн хариултыг өгчээ.

Тэдний дөрөвний нэг нь анх тус улсыг зорихдоо суралцахаар явж байсан аж. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь мөн л суралцахаар анх тухайн улсаа зорьж байжээ. Магадгүй дараагийн арван жилд энэ тоо улам өсөх биз. Учир нь эдгээр тоо баримт нь манай иргэд гадаадад ажиллаж, амьдрах сонирхол өндөр байгааг төвөггүй илэрхийлж байна. Үүнд олон шалтгаан дурьдаж болно. Цалин орлого, ажлын байр, боловсролын чанар, амьдрах орчин гээд. Хамгийн их нөлөөлж байгаа шалтгаан нь тогтвортой, хангалттай цалин орлого гэдэг нь Солонгос улсыг зорьсон, зорих хүсэлтэй залуучуудыг харахад тодорхой биз.

Эх орноо биш харь улсыг сонгож байгаа тэдний тоо улам өсч байгааг улсын хөгжилтэй холбож тайлбарлахаас өөр арга байхгүй. Гадаадад тоологдсон хүн амын дүнг оршин сууж байсан аймгаар нь 2010 оны тооллогын дүнтэй харьцуулахад Говьсүмбэр аймгаас явсан хүний тоо 3.2 дахин, Ховд аймгийнх 2.9 дахин, Баян-Өлгий, Дорноговь аймгаас явсан хүний тоо ойролцоогоор хоёр дахин өссөн байна.

Харин Завхан, Говь-Алтай аймгаас гадаад улсад байнга оршин сууж байгаа хүн амын тоо өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад буурчээ.

Гадаадад байгаа хоёр хүний нэг нь буюу 58.8 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт, таван хүн тутмын нэг нь Европ тивд суугаагаар тоологдсон байна.

Монгол Улсын баруун бүсээс явсан хүн амын 10 хүн тутмын ес нь Ази, Номхон далайн бүс нутагт суугаагаар тоологдсон байна.

 

Шилжилт хөдөлгөөн 50 хувиар буурчээ

Манай улсын хүн амыг суурьшлын бүсээр нь харвал 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, долоон хувь нь зүүн бүсэд оршин сууж байна. Төв суурин газар уруу 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн шилжилт сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсээр байгаа. Монгол Улсын хүн амын нягтрал  2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 1.7 хүн, 2020 онд 2.1 болж өссөн нь хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө хэмээн Үндэсний статистикийн хороо үнэлжээ.

Харин Улаанбаатар хотын хүн амын нягтрал сүүлийн 10 жилд 33.4 хувь,  Орхон аймгийнх  хувь, Дархан-Уул аймгийнх 17.8 хувиар тус тус өссөн нь шилжих хөдөлгөөнтэй холбоотой байна. Харин сүүлийн таван жилийн шилжих хөдөлгөөн нь аймаг, нийслэлийн хооронд 49 хувь, бүсүүдийн хооронд мөн 49 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоосон шийдвэр гаргасан нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзжээ.

Шилжилт хөдөлгөөн нь  хотын хүн амын тоо өсөж, төлөвлөлтгүй суурьшил бий болсон нь юуны түрүүнд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй. Төрөөс үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг үйлчилгээ хэт ачааллаас болж доголдох, ялангуяа гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх зэргээр нийгмийн харилцаа, эдийн засгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тооллогын тайланд мөн онцолсон байна.

 

Б.Төгс

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419