УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
|
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР