Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-нд санал хураалтын хяналтын тооллогыг зохион байгуулах албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүллээ. Тэрбээр уг албан бичигтээ СЕХ саналын хуудсыг нэр дэвшигчид, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулан хуульд нийцүүлж, гараар тоолж, хяналтын тооллогыг яаралтай зохион байгуулах тухай бичжээ.
Учир нь сонгуульд нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргаснаа олон нийтэд мэдээлсэн ч сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан болон карим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн зэрэг гомдол ирсээр байгааг дурдсан байна.