Жастин Бибер өөрийг нь гүтгэсэн гэх 2 эмэгтэйгээс 20 сая ам.доллар нэхэмжилжээ
6-р сарын 25-ны Пүрэв гарагт дуучин Жастин Бибер өөрийг нь нийгмийн сүлжээнд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байсан хоёр эмэгтэйгээс 20 сая ам.долларын нэхэмжилжээ.
Тус нэхэмжлэлийг Жастин Биберийн өмгөөлөгчид гаргахдаа "Манай үйлчлүүлэгч бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн анхаарлыг татах үүднээс ичгүүргүйгээр гүтгэсэн доромжлолыг нийтэлсэн" хэмээх үндэслэлээр гаргасан гэнэ.
Мөн нэхэмжлэлд "дээрх хоёр хүн урлагийн салбарт нэрээ гаргахыг оролдож байгаа нь тодорхой байна" гэж дурджээ.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй 6-р сарын 20-ны өдөр твиттер хуудсан дээрээ 2014 оны 3-р сарын 9-нд Техас мужийн Хюстон хотын нэг жижиг цэнгээний газрын өмнө үзүүлбэр үзүүлээд байж байхад нь Жастин Бибер ирж түүнийг 2 найзын хамт “Four Seasons” зочид буудалд урьсан бөгөөд үүний дараагаар тус эмэгтэйг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн өрөөндөө аваачсан хэмээн бичжээ.
Тэрбээр энэ тухайгаа олон жилийн турш хэнд ч хэлэлгүй нууж явсан ба үүнээс болж цочирдсондоо олон төрлийн эмчилгээ хийлгэсээр ирсэн гэж мэдэгдсэн байна. Мөн яагаад энэ талаар одоо дэлгэх болсон шалтгаан нь саяхан нэг алдарт жүжигчинтэй холбоотой ийм мэдээлэл цацагдсан тул түүнээс урам зориг авч үнэнийг илчлэхийг хүссэн хэмээн тайлбарлажээ.
Бибер дээрх үйл явдлыг эрс няцаасан бөгөөд нотлох баримт хүртэл өөрт нь байгаа гэжээ.
Эх сурвалж: vulture.com