Сүүлийн хэдэн өдрийн турш эсэргүүцлийн жагсаал хийгээд байсан жагсагчид АНУ-н нийслэл Вашингтон хотод “БХАЗ” буюу Хар ордны тусгай бүс гэх бүсийг үүсгэхийг оролдсон билээ.
Гэсэн ч уг үйл ажиллагааг нь цагдаа нарын хүчээр болиулж БХАЗ-г тараасан байна.
БХАЗ-г санаачилсан тэмцэгчид гол санаагаа Сиэтл мужийн Капитол Хилл тусгай бүсээс санаа авч үүсгэхийг зорьсон байна. Хэрэв ийм бүс үүсгэвэл уг бүсэд цагдаа оруулахгүй бөгөөд, цагдаа болон бусад хүчний байгууллагагүй, бусдаас хараат бус олон нийтийн бүлэг болох байсан ажээ.
Харин хариуд нь өнгөрөгч мягмар гаригт АНУ-н ерөнхийлөгч Трамп:
“Намайг ерөнхийлөгч байгаа цагт Вашингтонд ямар ч тусгай бүс гэж байх ёсгүй. Хэрэв тэд үүсгэхийг оролдвол хүчээр арга хэмжээ авна”
гэж твиттер хаягаараа жиргэсэн байна.
Цагаан ордноос хэдхэн гудамжны зайд ЛаФаиэт талбайд даваа гаригаас эхлэн тэмцэгчид майхан болон хаалт, хашлага байрлуулж БХАЗ-г үүсгэхийг оролдож эхэлсэн байна. Үүнээс нэлээд хэдэн цагийн дараа цагдаагийн хүчин нулимс асгаруулагч гэх мэт химийн хэрэгсэлүүд ашиглаж цугласан олныг тарааж бүслэлтийг болиулахыг оролдсон юм.
Тэмцэгчид ялагдсан ч эргээд бэхлэлтээ үүсгэж, хуучин талбайгаа буцаан авсан юм. Гэсэн хэдий ч мягмар гаригт цагдаагийн хүчин дахин ирсэн байна. Вашингтоны удирдлагууд БХАЗ нь олон нийтийн аюулгүй байдалд заналхийлж байгаа учир ямар нэгэн байдлаар зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн юм. Хэрэв тайван замаар жагсаал цуглаан хийвэл саад болохгүй бөгөөд Трампын жиргэсэн хүчээр хариу арга хэмжээ авна гэж мэдээлсэн нь тэдний үзэл бодолтой таарахгүй байгаа гэдгийг ч нэмж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Insider