Эбола вирус хамгийн өндөр хор хохирол учруулж байсан Конгогын бүгд найрамдах улс хоёр жилийн дараа албан ёсоор Эбола вирусийг бүрэн ялсан гэдгийг мэдээллээ.
Өнгөрөгч 4-р сарын 27-ний өдрөөс хойш голцуу салан тусгаарлагчдын бүлэглэлүүд ихээр амьдардаг, хамгийн өндөр тархацтай байсан нутгийн зүүн умард хэсгээр ямар ч шинэ тохиолдол илрээгүй байна.
Конго улсад 2018 оны 8-р сард анхны тохиолдол илэрснээс хойш уг өвчнөөр 2280 орчим иргэд амиа алдаад байгаа юм.
Уг хөнөөлт өвчин нь Африкийн баруун хэсгээр 2014 - 2016 оны хооронд 11,000 орчим иргэний амь насыг аваад байсан билээ.
ДЭМБ Африкийн зүүн хэсэг маш хүнд хэцүү, аюултай хоёр жил өнгөрсний дараа өвчний дэгдэлтийг дарж чадсан нь тэмдэглүүштэй сайн хэрэг гэж мэдэгдэж байгаа юм.
Мөн түүнчлэн Баруун Европын газар нутагтай тэнцэхүйц хэмжээтэй Конгогын бүгд найрамдах улсад нутгийн баруун хойд хэсэгт шинэ төрлийн дэгдэлттэй нүүр тулаад байсан юм.
Мбандака хотын орчимд шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн Эбола вирусээр халдварласан тохиолдлын улмаас 6-р сарын 1-нээс хойш 13 хүн нас бараад байсан юм. Эсийн шинжилгээнээс үзэхэд уг вирус нь Эбола вирусийн өөр нэгэн хэлбэр гэж үзэж байгаа юм.
Конгод байрлаж буй ДЭМБ-н ажилтнуудын мэдээлснээр Мбандака хотын орчим үүссэн 11 дэх удаагийн дэгдэлтийг бүрэн хяналтад оруулж байна гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч 11 дэх удаагын дэгдэлт нь бусад амьтад, амьд биетэд халдварласан байж болох юм гэж үзэж байгаа.
Цар тахлыг ялсан гэж мэдээлж байгаа нь хамгийн сүүлийн эерэг хариу гарснаас хойш одоогийн байдлаар 42 хоногийн турш ямар ч шинэ тохиолдол илрээгүй байгаа учраас ажээ.
Эбола вирус нь Конго улсад 1976 оноос хойш арван ч удаа дэгдээд байсан юм. Уг вирусийг анх олж мэдсэн эрдэмтдийн баг анхны тохиолдол үүссэн газрын голын нэрээр Эбола вирус гэж нэрлэсэн юм.
Конго улсын Эрүүл мэндийн сайд Этэни Лонгондо үүнийг Конго улсад нүүрлэсэн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн, хамгийн аюултай, мөн учир нь олдохгүй өвчин гэдгийг онцолсон юм.
Өвчин хэдэн арван жилийн турш тархац нь нэмэгдэж байсан учраас нутгийн зүүн хэсгийн иргэд дүрвэж эхэлсэн нь эрүүл мэндийн ажилчдад өвчтэй иргэдийг эмчлэх болон өвчнийг хяналтдаа байлгахад улам хүндрэл үүсгэж байсан ажээ.
BBC агентлагийн эрүүл мэндийн мэдээний сэтгүүлч Рхода Одхиамбогын хэлснээр 2018 оноос хойш зэвсэглэсэн хүчнүүд эрүүл мэндийн төвүүдрүү 420 гаруй удаа халдсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн гэж мэдэгдсэн. Мөн түүнчлэн хоруу чанар өндөртэй, хүнд хэлбэрийн шинж тэмдэг үзүүлдэг учраас иргэд их хэмжээний айдастай байсан нь ч байдал хүндрэхэд нөлөөлж байлаа.
ДЭМБ-н Африкийг хариуцсан захирал бид өвчний дэгдэлтийг ялан гарч чадсан нь бид хамтарч ажиллаж чадсаны үр нөлөө гэсэн юм.
Эрүүл мэндийн ажилтнууд болон Конгогын эрх мэдэлтнүүдийн хичээл зүтгэлийн ачаар өвчнийг бусад ойролцоох улсуудруу тархаалгүй, дэгдэлтийг хянаж чадаж байсан байна.
Эбола вирус
Эбола Вирус гэж юу вэ?
- Эбола вирус нь гэнэт огцом өндөр халуурах, бие огцом сульдах, булчин өвдөх болон хоолой өвдөх шинж тэмдэг үзүүлдэг байна.
- Шинж тэмдэг хүндрэх явцдаа их хэмжээгээр бөөлжүүлж, суулгалт өвчин үүсгэж мөн түүнчлэн дотуур, гадуур цус алдалт үүсгэдэг байна.
- Халдвар нь ил шарахаар харилцан үйлчлэх, ам, хамар, цус, бөөлжис болон бусад биеийн шингэнээр дамждаг байна.
- Өвчилсөн хүмүүсийн гол үхлийн шалтгаан болдог хүчин зүйл нь их хэмжээний шингэний дутагдал дотор эрхтнүүд нь доголдолд орсноос болдог байна.
Эх сурвалж: BBC