Монгол Улсын иргэд 7-р сарын 1-нээс эхлэн Европын Холбооны хилээр нэвтэрч болно
Европын Холбоо долдугаар сарын 1-нээс эхлэн гадаад хилээ дэлхийн зарим улс орнуудын иргэдэд нээхээр бэлтгэж байна.
Өчигдөр /2020.06.25/ Брюссель хотод Европын Холбооны удирдлагууд иргэд нь хилээр нэвтрэх эрхтэй болон эрхгүй орнуудын жагсаалтыг хэлэлцжээ. Гэвч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй тул өнөөдөр буюу Баасан гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна.
“EuroNews” агентлагийн олж авсан мэдээллээр одоогоор дэлхийн 54 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхээр тохиролцоод байгаагийн нэгэнд Монгол Улс багтжээ. Харин хориглох орнуудын тоонд АНУ, Бразил, Орос, Катар багтсан нь тодорхой болсон байна.
ЭХ СУРВАЛЖ: euronews