АНУ Монголын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна
ВАШИНГТОН. /TASS/. Монгол Улсад болсон парламентын сонгуулийг АНУ өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэж Төрийн департаментын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. “Зургадугаар сарын 24-нд Монголын ард түмэн өөрсдийн салшгүй эрх болох парламентын сонгууль явуулах эрхээ хэрэгжүүлснийг АНУ сайшааж байна.
Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Дараагийн Засгийн газартай түншлэлийн харилцаа тогтоох, нийтлэг ардчилсан үнэт зүйл, Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Эрх баригч Монгол Ардын Намын /МАН/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр, тус нам сонгуулийн урьдчилсан дүнгээр 76 суудалтай Улсын Их Хуралд /парламент/ 62 суудал авчээ. МАН-ын гол өрсөлдөгч болох Ардчилсан нам 11 мандат авсан байна. Сонгуулийн ерөнхий хорооных нь мэдээллээр, сонгуулийн ирц 74 орчим хувьтай байв.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг