УИХ-ын гишүүн С.Жавхлан нутагтаа дахиж хэзээ ч ирэхгүй болохоо зарлав
2020 оны сонгуулийн 15-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн УИХ-ын гишүүн, МУГЖ С.Жавхлан санал хураалтын үр дүнгийн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрээр:
"Энэ өдрөөс хойш миний дууг [Увс аймгийн иргэд] нэг нь ч битгий сонсоорой гэж хэлмээр байна. Дээрээс нь энэ амьдрах насандаа би дахин хэзээ ч нутагтаа ирэхгүй гэдгээ зарлаж байна..." гэжээ.
Энэ удаагийн сонгуулиар Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, АН-аас дэвшсэн О.Цогтгэрэл нар хамгийн өндөр саналыг авч, УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан юм. Харин С.Жавхлангийн хувьд 12,403 буюу 28.4 хувийн санал авч, тойргийн нийт нэр дэвшигчдээс 6-рт бичигдсэн билээ.