Өнгөрсөн бүтэн сайн өдөр Сарны хөдөлгөөн Нарны 99.4%-г халхалсан байна. Бид энэ үзэгдлийг нар хиртэлт гэж нэрлэж заншсан билээ. Уг үзэгдэл нь энэ удаад зөвхөн Африк, Ойрхи дорнод болон Ази тивийн зарим хэсгээс л ажиглагдахуйц боломжтой байсан бөгөөд уг үзэгдэл нь 1 минут орчим үргэлжилсэн юм.
Уг зурагт харагдах өргөрөгийн дагуу бүтэн хиртэлтийг ажиглах боломжтой байжээ.
Хэдийгээр уг үзэгдэлийг үзэхээр олон тооны иргэд, судлаачид сонирхож байсан хэдий ч ихэнхи бүс нутаг нь коронавирусын цар тахлын улмаас хилээ хаасан байдалтай байсан юм. тийм ч учраас нүдээр үзсэн олон гэрч уг үзэгдлийг камер болон бусад зураг авах хэрэгслийн тусламжтай буулган авч цахим хаяг дээрээсээ нийтлэж байгаа билээ.
Тиймээс бид та бүхэндээ уг үзэгдлийн зургуудаас түүвэрлэж нийтлэж байна.
Этиоп улсын Лаллибел хотоос ажиглагдсан байдал. Зургыг: Nahom Teafaye
Этиоп улсын Лаллибел хотын иргэд нар хиртэлтийг ажиглаж байгаа нь.
Йэмэн улсын Аден хотоос ажиглагдсан байдал. Зургыг Saeed Mubarak
Энэтхэг улсын Ахмедабад хотоос ажиглагдсан байдал
Пакистан улсын Саккур хотоос харагдсан байдал.
Пакистан улсаас ажиглагдсан байдал.
Энэтхэг улс Ражашатан хот
Энэтхэг улс, Нью Дэли хот.
Дараагийн нар хиртэх үзэгдэл 2020 оны 12-р сарын 14нд болох бөгөөд уг үзэгдлийг зөвхөн Чили болон Аргентин улсын орчмоос харж болох ажээ. Харин Канад, Грийнланд болон ОХУ-д 2021 оны 06-р сарын 10ны өдөр тус тус бүтэн нар хиртэлтийг мэдэрч болох нь.
Магадгүй та дараагийн аялалууддаа уг гайхалтай үзэгдлийг үзэхээр сонирхвол хөтөлбөртөө оруулж болох юм.