Сүүлийн үед ам дамжин яригдаж, цахим орчинд дуулиан тариад байгаа мэдээ бол өнөөх алдарт Симпсонс буюу маш удаан хугацааны туршид үргэлжилсэн цуврал хүүхэлдэйн киноны бас нэгэн хачирхалтай зөгнөл биеллээ олсон уу?
Симпсонс цуврал өмнө нь Трамп-н ерөнхийлөгч болсон, 9р сарын 11ны халдлага гэх мэт дэлхий нийтэд шуугиан тарьсан асуудлуудыг зөгнөсөн гэх мэдээлэл нэлээд олон хүний анхаарлыг татаад байгаа билээ.
Уг цувралын 21-р бүлгийн 4-р анги болох “Марж хоригдсон нь” гэх ангид Осакагийн ханиад гэх зохиомол халдварт өвчин гарах бөгөөд уг ханиад нь нэгэн ажилтан (дүрийг харахад Ази байдалтай бүтээгдсэн байдаг) илгээмжрүү санамсаргүй ханиаснаар халдвар тархаж эхэлж байгаагаар гардаг.
Ажилтан санамсаргүй илгээмжрүү ханиалгаснаар халдвар тархаж эхэлнэ.
Уг халдвар нь вирусээр дамждаг бөгөөд Спрингфилд гэх зохиомол хотод тархаж байгаагаар гарах бөгөөд вирус нь агаарт цацсан мэт нүдэнд ил харагдах олон цэг байдлаар дүрслэгддэг байна.
Уг анги нь цаашид үргэлжилсээр иргэд уг халдварт өвчний эмчилгээг шаардаж, тэмцэж байгаагаар гардаг.
Гэхдээ ингээд ч дуусаагүй. Уг ангид мэдээний сэтгүүлчийн ард дэлгэцэн дээр Коронавирус гэх бичиг гардаг тухай зураг олон нийтийн сүлжээгээр тарсан нь улам ч ээдрээтэй байдал үүсгээд байсан юм.
Зарим эх сурвалжийн үзэж байгаагаар уг зургийг сүүлд зориудаар өөрчилсөн байх магадлалтай гэж мэдэгдээд байгаа юм.
Райн Паркер Холливудын эргэн тойронд сонинд өгсөн мэдэгдэлдээ:
Интернет ашиглан бусдаар даажигнах гэсэн хэсэг бүлэг этгээдүүд уг ангийг коронавирус цар тахал дэгдсэний дараагаар арьс өнгөөр ялгаварлан үзэх суртал ухуулгадаа ашиглахын тулд зориудаар засварласан байна. Ази гаралтай нийт хүмүүсийг буруутгах үзэл суртал гаргаж байгаа нь ёс бус үйлдэл гэжээ.
Уг ангийг Жон Вайнстэйн-тэй хамтран бүтээсэн Билл Өүкли хэлэхдээ: Энэ бүхэн маш ёс бус хэрэг. Бүхэл бүтэн тивээр нь хүмүүсийг ангилан гадуурхах үзэл гаргахын тулд өөрийнх нь бүтээлийг ашигласан нь ичгэвтэр гэж мэдэгдсэн байна.
Үүнээс үзэхэд уг цуврал хүүхэлдэйн киног зарим нэгэн этгээдүүд ашиглаж цар тахлыг зориуд төлөвлөж тараасан гэх үзэл суртлыг хүмүүст итгүүлэхийг оролдож байгаа нь дамжиггүй юм. Youtube-н сэтгэгдэл хэсэгт маш олон тоогоор энэ бүхэн зөгнөл биш харин сайтар бэлтгэж боловсруулсан төлөвлөгөөтэй хэрэг гэж үзэх хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа юм.
Мөн түүнчлэн Японы Осака нь Хятад улсын Ухань-аас эрс ялгаатай бөгөөд тэнгэр газар шиг зөрүүтэй. Гэсэн хэдий ч зарим хүмүүс Азийн ялгаатай соёл, нөхцөл байдлыг бодож ч үзээгүйгээр Азиудыг буруутгах үзэл гаргаад байгаа юм.
Эх сурвалж: Forbes