Хонконгийн 17 настай сурагч "Аpple"-ийн код бичих уралдаанд түрүүлжээ
"Apple" компанийн мэргэжилтнүүдийн код бичих чадвараар нь онцолсон 350 сурагчдын дунд "Apple" компанийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд явагддаг богино хугацаанд код бичих шалгаруулалтад Хонг-Конгын 17 настай сурагч Алан Жанг түрүүлсэн байна.
2020 оны онцлогоос шалтгаалан оролцогчдыг хэдэн долоо хоног үргэлжилдэг хөтөлбөрт оруулахын оронд алсын зайнаас интернетийн тусламжтай зохион байгуулсан байна.
Уг богино хугацаанд код бичих шалгаруулалт нь оролцогчдыг "Apple"-н код бичих аппликэйшнийг ашиглаж 3 минутын дотор виртуал орчин үүсгэх даалгавартай байсан ажээ.
Жанг-н төсөл мэргэжилтнүүдийн сонирхлыг татсан гол шалтгаан нь зөвхөн код бичих чадвараас нь гадна АР буюу дүрсийг бодит байдлаар харж буй мэт байдлыг ашигласан ажээ. Apple компани уг технологийг 2017 оноос хойш бүтээгдэхүүнүүддээ ашиглаж, хөгжүүлсээр ирсэн билээ. Жанг-н ялалт авсан бүтээл нь “Кюби Геометр огторгуйд аялсан нь” нэртэй бөгөөд энэ нь хэрэглэгчийг урьдчилан өгөгдсөн кодыг ашиглан Кюби буюу куб хэлбэртэй дүрсийг дагаж жинхэнэ орчинд зорьсон газартаа хүртэл дагах аргачлалтай юм.
Жанг анх 12 настай байх үедээ код бичиж сурсан байна.
Бид анагаах ухаан болон технологи сайжирч хөгжсөөр байгааг мэднэ, гэхдээ кодчилол болон компьютерийн технологи улам сайжирснаар анагаах ухаан болон технологийн уялдаа улам сайжирч, илүү дэвшилтэд гарна гэж тэрээр үзэж байгаа юм.
Эх сурвалж: CNN