Болзолт вакцин коронавирусын эсрэг тустай юу?
Коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин гарах хүртэл хэдэн сар эсвэл жилийн хугацаа байгааг одоогийн байдлаар тооцоолох боломж бага байна.
Гэсэн хэдий ч АНУ-н судлаачдын багын үзэж байгаагаар болзолт вакцин буюу хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн тарьдаг вакцинууд коронавирусын хүнд шинж тэмдэгүүдийн эсрэг ашиг тустай байж болох талаар үзээд байна.
Уг судлаачид улаан бурхан, гахайн хавдар болон улаан тууралт зэргээс сэргийлж тарьдаг ММР вакцины нэмэгдүүлсэн тунг халдвар бүхий өвчтөнүүдэд тарьж дархлалыг нь дэмжих мөн цаашид коронавирусын хоруу чанарын нөлөөг багасгаж байгаа эсэхийг судалж байна.
Тэдний үзэж байгаагаар ММР вакцин нь зориулалт бүхий гурван өвчнөөс ч олон өвчний халдварын эсрэг биетийг хүүхэд байх үеэс үүсгэдэг байна. Уг таамгаар тухай вакцинууд нь дархлааг дэмжиж тухайлсан болон ижил чанар бүхий вирусийн эсрэг биетийг үүсгэх боломжтой гэж үзээд байна. Уг вакцин нь улаан бурхан, гахайн хавдар болон улаан тууралт өвчнүүдийн сулруулсан хэлбэр бөгөөд шинж тэмдэг нь хүндрэхгүйгээр тухайн хүний биед уг өвчнийг нэвтрүүлж биеийн дархлаагаар нь вирусийг дарангуйлах зориулалттай ажээ.
Луизианагын их сургуулийн профессор Пол Фидел болон Тулэйн их сургуулийн профессон Мэйри Новерр нар хамтран мБио сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ:
“ММР вакцин нь тариулсан биед тодорхойлох боломжгүй олон үхлийн хөнөөлт өвчнүүдийн эсрэг биетийг үүсгэх боломжтой байгаа” гэсэн байна.
ММР вакциныг коронавирусын халдвар авах өндөр эрсдэл бүхий бүсүүдэд туршиж үзэх нь бага эрсдэлээр өндөр ашигтай ажиллах боломжтой. Уг вакциныг тарьснаар ямар нэгэн хүнд аюул эрсдэл үүсэхгүй бөгөөд тэдний буруу байсан ч гэсэн багаар бодоход иргэд улаан бурхан, гахайн хавдар болон улаан тууралтын дархлаатай болно, тиймээс уг туршилтад сөрөг чанар байхгүй гэж CNN-д өгсөн мэдэгдэлдээ дурдсан байна.
Өөр нэгэн үүнийг баталгаажуулах онол байгаа нь хүүхдүүд болон залуу үеийнхэн коронавирусын халдварт өртсөн тохиолдол маш бага байгаа нь ойрын хугацаанд ММР болон бусад вакцинуудыг тариулсан болохоор илүү дархлаа өндөртэй байгаа гэж үзээд байгаа юм.
Эх сурвалж: CNN