Дижитал хүүхэд асрагчдын эрин
Эцэг эх бүр хүүхдэдээ хамгийн сайн сайхныг хүсдэг. Юу хүсэж байгаагаа ойлгодог ч яаж гэдэг нь асуудалтай хэвээр.
Бид бүхэн үр хүүхдэдээ эрүүл чийрэг, аз жаргалтай, аюулгүй, ухаалаг, нийтэч, спортын авьяастай гээд сайхан бүхнийг л хүсдэг. Гэсэн ч бид хүүхдэдээ хэдий хугацааг зарцуулах боломжтой вэ? гэдэгтэй харьцуулж үзэхэд маш ээдрээтэй асуудал юм. Гэхдээ эцэг эхчүүд хиймэл оюун ухаантай бүтээлийн тусламжтай хүүхэд өсгөх ажлыг хялбаршуулж, үүнийг бодитой болгох боломжтой юм.
Хиймэл оюун ухаан дээр суурилсан ухаалаг утасны Мьюс аппликэйшн эцэг эхчүүдэд хүүхдийнх нь өсөлт хөгжил болон цаашдын хөгжлийг тооцоолон бодоход туслах юм.
Хэдийгээр хиймэл оюун бүхий төхөөрөмж ч гэлээ гол зориулалт нь хүн хоорондын харилцааг илүү хөгжүүлэх тал дээр чиглэх юм.
Мьюсийн гол зорилго нь эцэг эхчүүдэд өдөр тутмын хүүхэдтэйгээ эсвэл тэдэнд хийж өгч болох зүйлсийг санал болгож байх юм. Уг бүтээл мэдээж таны өмнөөс шийдвэр гаргахгүй ч танд цаашид аль зүйл дээр илүү төвлөрч, юуг хийх дээр зөвлөгөө өгч, хүүхдийн чинь биеийн байдлыг шалгаж ямар төрлийн хүнс өгөх, өнөөдөр ямар хоол өгөх гэх мэт тал дээр санал бодлоо илэрхийлж байх юм.
Үүнээс гадна Боско гэх өөр нэгэн утасны аппликэйшн бүтээсэн байна.
Үүний гол үүрэг нь хүүхдийн зан байдлын тухай мэдээллүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийж мөн түүнчлэн цахим орчноос хүүхдэд чинь сөргөөр нөлөөлж болох зүйлсийг илрүүлэх ажээ.
Хүүхдийнхээ хийж буй бүх үйлдлийг анзаарч байна гэдэг тун ч хэцүү ажил. Хүүхдийнхээ интернетийн орчны хэрэглээ гэх мэт зүйлсийг хянах нь бүр ч төвөгтэй байдаг. Эцэг эхчүүдийн хувьд энэ бүх мэдээллийг хянах гэдэг нь хэт их ажил болно. Тийм л учраас зохион бүтээгчид Боско-г эцэг эхчүүдийн туслах болохоор бүтээсэн юм. Таны хүүхдийн нас, хүйс болон шашин шүтлэг гэх мэт бүхий л мэдээлэл дээр үндэслэн хиймэл оюун ухаан зан байдлын тодорхойлолт үүсгэх юм. Тэгснээр гол үйл ажиллагаа нь хүүхдийн өөрчлөлтийг тухай бүрд нь анзаарч, цаашид хүнд асуудал гарахаас сэргийлэх ажээ. Нөгөө талаар Боско эцэг эхчүүдийн хувьд хялбараар хүүхдийнхээ юу хийж байгааг хянаж байх аргачлал болох юм.
Гэсэн хэдий ч хүн төрөлхтний хувьд одоо ч гол асуулт хэвээр байгаа зүйл нь хиймэл оюун ухаан жинхэнэ эх эцэг байх шаардлагыг орлох болов уу?
Гэсэн ч үнэн хэрэгтээ ихэнх бүтээлүүд нь эцэг эхчүүдийг орлох биш тэднийг илүү сайн эцэг эх байхад чиглэсэн бүтээлүүд байгаа юм.
Бидэнд хиймэл оюун ухаан бүхий туслагч маш их хэрэгцээтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Forbes