Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн эвдэрсэн төмөр замыг засаж, хэвийн ажиллагаанд оруулжээ
Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг хуваарийн дагуу аялж эхэлсэн байна.
Зургаадугаар сарын 21-ний өдөр усархаг бороо орсны улмаас төмөр замд эвдрэл үүсэж, дээрх чиглэлийн 276/275 зорчигчийн галт тэрэг тодорхойгүй хугацаагаар аялах боломжгүй болоод байв.
Төмөр замыг сэргээн засварлахаар 470 орчим хүн ажиллажээ.