Коронавирус дэлхийн боловсролын системийг хэрхэн өөрчилсөн бэ?
ЮНЕСКО-гийн мэдээлснээр дэлхийн оюутан сурагчдын 60 гаруй хувь нь боловсролоос хоцрогдож эхэлсэн байна. Коронавирусээс болж 186 орны сургуулиуд хаагдсан бөгөөд ихэнх нь ирэх жил хүртэл хаалттай байх юм.
Цар тахал гарснаар дэлхий даяар сургуулиуд хаагдаж дэлхийн 1.4 тэрбум суралцагч сургуульдаа явах боломжгүй болсон. Ихэнх улс, орнуудад хэдэн сарын хугацаанд сургуулиуд хаалттай байгаа билээ. Гэхдээ цар тахлын халдварын тохиолдлууд буурсан цөөн тооны улс сургуулиудаа нээж эхэлсэн.
Тухайлбал, Израиль 5 дугаар сарын 3-ны өдрөөс тусгай хэрэгцээт сургуулиудаа нээж, ерөнхий боловсролын сургуулийн 1,2 анги болон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид хичээлдээ явж эхэлсэн. Норвеги, Япон, Дани, Хятад болон Тайван улсын сургуулийн хичээлүүд орж байгаа.
Сурагчид шинэ нөхцөл байдалд тохируулсан сургалтын орчинд хичээллэж байна. Тухайлбал сургуулийн үүдэнд биеийн халуунаа шалгуулж 1.8 метр зайтай сурагчдын ширээг байрлуулж, зарим сургуулиуд тоглоомын талбайгаа хаасан байна. Боломжтой газарт багш нар цөөн тооны сурагчдын бүлгийг агаарт хичээллүүлж байна.
Энэ мэтээр дэлхийн болосролын систем өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд хэзээ хуучин хэвэндээ орох нь тодорхойгүй хэвээр.
АНУ-ын Шинэ Хемпшир мужийн ахлах сургууль төгсөлтийн ёслолоо уулын орой дээр хийхээр болжээ. Тэнд хүрэхийн тулд сурагчид эцэг эхийн хамт агаарын лифтээр явж байгаа нь
Испани улсын Барселон хотод хорио цээр суларсны дараа уулзаж буй 6 настай цэцэрлэгийн охид
2 сар хагасын дараа сургуульдаа эргэн ирж байгаа Өмнөд Африкийн сурагчид
Их Британийн Хадерсфилд хотод тоглоомын талбай дээр хүүхэд тоглуулахгүйн тулд ийм арга хэмжээ авчээ
Бельгийн нэгэн их сургууль ийм байдлаар шалгалт авахаар болсон байна
Ахлах сургуулийн охин төгсөлт дээрээ өөрийн зурагтай амны хаалт зүүж ирэв
Нью-Йорк хотод төгсөлт дээрээ ирж чадаагүй сурагчдын зургийг өлгөж байгаа нь
Пуэрто-Рико дахь ахлах сургуулийн сурагчид машин дотроосоо баяраа тэмдэглэжээ
Венесуэл дэх сургуулийн багш сурагчдын даалгаврыг засаж байгаа нь. Интернэтгүй сурагчдын эцэг эх өөрсдийн биеэр даалгаврыг нь хүргэж өгчээ
Иллинойс мужийн сурагч ахлах сургуулинй гэрчилгээгээ авч байгаа нь. Коронвирусээс болж төгсөлтийн ёслол хоосон зааланд болжээ
Ухань хотын сурагчид хуванцар хаалтны цаанаас хичээлээ хийж байгаа нь
Герман сурагчийн ширээ. Амны хаалт хичээлийн хэрэглэлийн нэгт зүй ёсоор тооцогдох болов
Калифорнийн ахлах сургуулийн сурагч дүүгийнхээ шүүгээг цэвэрлэхэд тусалж байгаа нь
Герман оюутнууд шалгалтандаа орохын тулд дугаарлаж байгаа нь
Тайвань дахь сурагчид хуванцар хаалтны цаана хооллож байна.
Шотланд сурагчид хоолоо идэхдээ нэг нэгнээсээ зайгаа барих ёстой
Германы нэгэн сургуулийн багш сурагчдын гар руу ариутгагч цацаж байгаа нь
Парист амьдардаг сургуулийн сурагч хичээлдээ явах бэлтгэлээ хангасан нь
Венесуэль дэх интернэтгүй гэр бүлүүд сургуулийн гаднаас даалгавраа хуулж авч байгаа нь
Мадагаскар сурагчид нэг нэгнээсээ зайгаа барьж байгаа нь
Хойд Солонгос сургуулийн сурагч ангиа ариутгаж байна
Пенсильвани мужийн их сургуулийн уран зургийн багш гэрээсээ хичээл заасан нь
Герман сургуулийн багш сурагчид хоорондын зайг хэмжиж байгаа нь
Нидерланд сурагч гэрээсээ хичээлээ хийж байгаа нь
Австрали эгч дүүс гэртээ даалгарваа хийж байгаа нь
АНУ-ын Агаарын цэргийн хүчний академийн курсийн оюутнууд төгсөлтөө тэмдэглэж байгаа нь
Оросын дунд сургуулийн багш сурагчдын халууныг шалгаж байна
Дани сурагчид нэг нэгнээсээ зайгаа барьж байгаа нь
Орос сургуулийн сурагч багшдаа асуугдсан нь
Мадрид хотод амьдардаг хүү ээжийн хамт хичээлээ хийсэн нь
Орландо хотын сурагч ганцаараа бэлтгэлээ хийж байгаа нь
Япон сурагчид шинэ хичээлийн жилээ угтсан нь
Техас мужийн сурагчид нэг нэгэнтэй уулзахын тулд машин дотроосоо харилцах хэрэгтэй болжээ
Буркино Фасо улсын ахлах сургуулийн багш хичээлээ шууд дамжуулж байна
Төгсөлтийн үдэшлэг нь цуцлагдсан ахлах сургуулийн сурагчид өөрсдөө тэмдэглэж байгаа нь