Археологичид Стөүнхэнжийн эртний байгууламжтай маш ойролцоо хэсэгт өргөн хэмжээтэй тойрог хэлбэрийн гүн нүхнүүд нээж илрүүлсэн байна, энэ нь хүн төрөлхтний үүсэл хөгжил болон уг нууцлаг байгууламжийн нууц, эртний түүхийг судлах дахин шинэ таамаг үүсгэхэд шинэ маш тустай нээлт юм.
Их Британид байрладаг маш олон хүний анхаарлыг татдаг алдартай газруудын нэг тус байгууламж нь өнгөрсөн үетэй шашин болон сүнсэн байдлаар холбогдохыг хүсдэг хүмүүс болон жуулчдын хамгийн ихээр очдог газрын нэг юм. Уг байгууламжийн нууц болон яах гэж бүтээгдсэн учир шалтгаан одоо ч гэсэн эрдэмтдийн дунд нууц хэвээр байгаа билээ.
Уг шинэ нээлт нь Стөүнхэнжээс зүүн хойд зүгт 3.2км зайд байрлах бөгөөд цаг хугацааны хувьд ижил буюу 4500 орчим жилийн настай гэж тооцоод байна.
Нэйшн Траст буюу Үндэсний түүхийн дурсгалыг хамгаалах газрын ажилтан, Стөүнхэнжийн бүс нутгыг хариуцаж ажилладаг Ник Сэншолл хэлэхдээ – “Стөүнхэнжийг бүтээн босгож байсан хүмүүс амьдардаг байсан учраас Дюррингтоны хана орчмын эд өлгийн зүйлс уг нууцыг тайлах гол түлхүүр нь болох учиртай. Энэ гайхалтай нээлтийн ачаар бид цоо шинэ амьдралын хэлбэр, итгэл үнэмшилийг нээж илрүүлж, чулуун зэвсгийн үеийн өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэх боломжтой боллоо” гэж мэдэгджээ.
Тойрог хэлбэртэй байрлалтай үл мэдэгдэх нүхнүүд нь Их Британиас олдсон балар эртний нээлтүүдтэй харьцуулахад хамгийн томдоо орох юм. Судлаачид 20 тооны гүн нүх олсон бөгөөд тэдний үзэж байгаагаар анхандаа 30-аас ч олон тооных байсан гэж үзэж байна. Нүх тус бүр нь 5 метрийн гүн, 10 метрийн өргөнтэй ажээ.
Уг нээлтийг хийхийн тулд малтлагын ажил хийлгүйгээр зайнаас мэдрэх технологи болон дээж авах аргаар илрүүлсэн байна.
Архелогичидийн мэдэгдсэнээр нүх тус бүр нь яг жигд хэмжээтэй байсан бөгөөд тусгайлан байрлуулсан байсан нь Их Британид эрт үед амьдарч байсан хүмүүс хол зайд ч гэсэн тодорхой хэмжих нэгж, тооцоолол ашиглаж чаддаг байсныг илтгэж байна.
Уг төслийн удирдах эрдэмтдийн нэг, Брэдфорд-ийн их сургуулийн археологийн тэнхимийн профессор Винс Гаффни: “Уг нүхнүүдийн хэмжээ болон Дюррингтоны ханыг тойрсон байдал нь Британид өмнө нь илэрч байсан олдворуудтай ижилгүй” гэж мэдэгджээ. Түүний үзэж байгаагаар уг нээлт нь
Чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн сансар огторгуй, үүсэл хөгжил, итгэл үнэмшил болон тэдний чадавхитай холбоотой бөгөөд бидэнд өмнө нь энэ тухай олж мэдэх боломж үүсэж байгаагүй гэжээ.
Эх сурвалж: CNN