Израиль улс бэлгийн чиг хандлагыг өөрчлөх эмчилгээг халах хуулийн төсөл боловсрууллаа
Израиль улсын засгийн газар бэлгийн чиг хандлага өөрчлөх эмчилгээг хориглохын тулд чуулганы хуралдааны үеэр шинэ хуулийн төсөл боловсрууллаа.
Гэсэн хэдий ч Хааретц сувгийн мэдээлснээр сайд нарын хороо хэт уламжлалт үзэлтэй намуудын байр сууринаас болоод хуулийн төслийг түр хойшлуулаад байна. Олон нийтийн мэдээллийн ажилтан “Нэгдсэн хороо хуулийн төслийг дахин сайтар хянаж үзээд, илүү боловсронгуй болгоно. Тэгвэл хэт уламжлалт бодлоготой намуудын эрх ашиг ч зөрчигдөхгүй” гэж мэдэгджээ.
Засгийн газартай нягт холбоотой эх сурвалжын үзэж байгаагаар засгийн газрийн чуулганы үеэр ийм төрлийн асуудал хэлэлцэж байгаа нь ахиц гэж үзэж байгаа юм.
Бэлгийн чиг хандлага өөрчлөх эмчилгээ нь шинжлэх ухаанд тулгуурлаж ижил хүйстэн, бисексуал эсвэл гетеросексуал хэн нэгний бэлгийн чиг хандлагыг сэтгэц засал эсвэл шашны зан үйлээр нөлөөлж өөрчлөх арга юм.
Мэргэжилтнүүд бэлгийн чиг хандлага өөрчлөх эмчилгээг өргөнөөр эсэргүүцдэг бөгөөд энэ арга хүний бэлгийн чиг хандлагыг үнэхээр өөрчилдөг гэх баталгаа огт байхгүй гэж мэдэгдэж байгаа юм.
Шинэ хуулийн төслийг Меретз-н тэргүүн Нитзан Хоровитц өргөн барьсан бөгөөд бэлгийн чиг хандлага өөрчлөх эмчилгээг хүн амины хэрэгтэй ижилсгэж авч үздэг тухайгаа мэдэгдсэн юм. Тэр цааш нь ярихдаа уг эмчилгээ нь эмчлүүлэгчийг өөрийг нь гэмтээж цаашид түүнийг амиа хорлох тухай бодол санаанд автахад нөлөөлдөг гэсэн байна.
Хоровитц тэмдэглэлдээ “Бэлгийн чиг хандлага өөрчлөх эмчилгээ хэн нэгний сэтгэл санааг бас олон тохиолдолд биед нь ч их хэмжээний хохирол үзүүлдэг. Эдгээр эмчилгээ нь эмчлүүлэгчийг өөрийгөө гэмтээх, амиа хорлох хэмжээнд хүргэдэг. Өсвөр насныханд бие болон сэтгэл санааны гүн гэмтэл өгч байгаа учраас үүнийг эмчилгээ гэж үзэж болохгүй” гэсэн байна.
Хоровитц мөн түүнчлэн удирдах эрх мэдэл бүхий хүмүүс ЛГБТИК хүмүүсийн нөхцөл байдлыг өөрчлөх боломж үүсээд байна гэжээ. Бэлгийн чиг хандлага өөрчлөх эмчилгээний дараагийн хохирогч болж болохуйц хэн нэгнийг хамгаалах нь хууль эрх зүй болон ёс суртахууны хувьд ч бидний үүрэг –
хэн нэгний бэлгийн чиг хандлага хэвийн, ижил хүйстэн, транс ямар ч байж болно, гэхдээ бид үүнийг өөрчлөх шаардлагагүй. Хүмүүс байгаа нөхцөл байдал, өнгө төрөхөөрөө л үзэсгэлэнтэй гэжээ.
Эх сурвалж: IBT news