Мьянмарын засгийн газар интернетийг хааснаас иргэд нь коронавирусийн талаар мэдээлэл авч чадахгүй байна
Одоогоос нэг жилийн өмнө Анг Сан Суу Ки-гийн засгын газар харилцаа холбооны газруудад хоёр ч мужид интернэт сүлжээг хязгаарлах тушаал өгчээ.
Дэлхий дээрх хамгийн удаан үргэлжилж буй интернэтийн хязгаарлалт Мьянмар улсын сая гаруй иргэнийг бүтэн жилийн хугацаанд мэдээлэлгүй байлгаж байгаа бөгөөд тухайн бүс нутгуудын ихэнх газрын иргэд Корона вирусын халдварын тухай одоо ч мэдээгүй байгаа юм.
Хүний Эрхийн Хорооноос мэдээлснээр интернэт хязгаарлаж мөн сайн дурын тусламжын байгууллагуудын дэмжлэг үзүүлэхийг хориглосны улмаас Ракинэ, Чин болон бусад мужуудад иргэд нь Ковид-19 өвчний тархац, аюулын талаар одоо болтол мэдээгүй байгаа юм.
Анг Сан Суу Ки-гийн удирдсан засгийн газар өнгөрсөн оны 6-р сарын 20ны өдөр хоёр бүсийн 9-н мужын интернэтийн сүлжээг Мьянмарын цэргийн хүчин болон уугуул иргэдийн Аракан армийн хоорондын удаан үргэлжилсэн тэмцэлийн улмаас хязгаарлахыг үүрэг болгожээ. Тухайн үед засгын газраас харилцаа холбооны компаниудад интернетийн хэрэглээг хязгаарлах тодорхой шалтгааныг тайлбарлаж өгөөгүй байна.
Гэсэн хэдий ч засгийн газар 100 мянга орчим иргэд амиа алдаж, олон тооны хүн амьдрах газаргүй болсон тулааны цаашдын хохирлоос сэргийлж, улсынхаа аюулгүй байлыг хамгаалахад шаардлагатай байсан гэж мэдэгдээд байгаа юм.
Азийн Хүний Эрхийн Хорооны хуулийн зөвлөх Линда Лахдир хийсэн мэдэгдэлдээ “Бүтэн жилийн хугацаанд интернет хязгаарласан нь Ракинэ болон Чин мужуудад амьдардаг сая гаруй хүний эрхийг зөрчиж байна” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр Ракинэ мужид Мьянмарын зэвсэгт хүчин болон Аракан армийн хооронд зэвсэгт тэмцэл өрнөж байгаа хэдий ч иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын тулд мэдээлэл авах хэрэгтэй юм.
Засгын газар 2019 оны 09-р сараас 2020 оны 02-р сарын хооронд корона вирусын халдвар дэлхий даяар тархаж эхлэх хүртэл 5 мужаас хоригыг түр цуцласан байна. Дараагаар нь албан тушаалтнууд 05-р сарын эхээр Маугдав тосгоны хоригыг түр цуцалсан хэдий ч бусад 8 мужын хэрэглээг 08-р сарын 01-ны өдөр хүртэл аюулгүй байдлын шалтгаанаар сунгаад байгаа юм.
Зам тээвэр, Холбоо харилцааны яамны сайдын ажлыг түр хугацаанд хашиж байгаа Сое Тэйн өнгөрсөн долоо хоногын мэдэгдэлдээ “Бид интернэтийн үйлчилгээг олон нийтэд чиглэсэн аюул үгүй болсон үед хуулийн дагуу сэргээх болно” гэжээ.
Гэсэн хэдий ч хүний эрхийн төлөө тэмцэгчид интернэтийг хязгаарласан нь хүмүүсийг аюулд оруулж байна гэж үзэж байгаа юм. Засгийн газар интернэтийг хязгаарласан үйлдлээ хамгаалахын тулд иргэд утасны мессеж болон засгын газраас олон нийтэд цацсан мэдээнүүдээс мэдээлэл авч болно гэж мэдэгдсэн юм. Мөн цөөн тооны тосгонууд интернэтийг одоо болтол хэрэглэж байгаа гэж мэдэгдсэн байна.
Харамсалтай нь Мьянмар улсын иргэдийн дийлэнх хувь нь утасны интернэт хэрэглээгээр дамжуулж мэдээлэл авдаг байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд хязгаарлалт нь иргэдэд цаг тутамд шинэ мэдээлэл өгөх боломжид нь нөлөөлж байна гэж мэдэгдээд байгаа юм. Хэдийгээр хязгаарлалт бүхий мужуудаас иргэд интернэтэд холбогдлоо ч гэсэн засгийн газраас хэдэн мянган вэб сайтуудыг хаасан байна.
Хүний Эрхийн хорооноос Мьянмар улсын засгын газарт Ракинэ болон Чин мужууд дахь хязгаарлалтыг цуцлах хүсэлт тавьж холбоо бариад байгаа юм.