Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

Яг үнэндээ бид пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч байхгүй хоосон толгойтнууд...

Бурхан минь, Азийн цээжинд аргагүй хийморьтой мундаг нэг үндэстэн аагаа багтаан амьдарч байгаа юмаа даа. Тасархай ховор гентэй л гэнэ, юмыг сурах, хүлээн авч байгаа байдал, дасан зохицох тал дээр бол бусад үндэстэн хол хоцорсон юм байх.

Дэлхийд өөр хаана ч байхгүй онгон дагшин байгальтай, газрын баялгаараа тэргүүлж бусад улс шүлсээ гоожуулсан оронд хүнд зарцлагдвал хийморь сүлд нь унаж мэдэх цээжээ дэлдсэн хэдхэн монгол амьдрах...

За эхнээс нь явья, бариад идчихэв ээ.

Биеийн физиологи бүтцийн хувьд ёстой хөөрхий, илүү юм даанч байхгүй дээ. Азид байдаг л нэг бие хаа, эр эмгүй. Африк эрчүүдээ байг, европ шиг бие хаа байхгүй ээ үнэндээ, араб хөмсөг, өндөр хамартай кавказ эрчүүдийн дэргэд бол төлөг л гэсэн үг. Монгол бүсгүйчүүд хөөрхөн сайхан л гэдэг, уучлаарай даа. Ёстой монголчууд нь нь л тэгэх байх даа, дэлхийгээ байг, Казакстаны бүсгүйчүүдийн дэргэд өөрсдөө зогсвол зугтах биз. Ер нь л нийтээрээ жаахан халтардуухан гээд л орхичихьё.

Худлаа гэвэл хэдхэн хоног өөр орнуудаар явж байгаад Буянт-Ухаад буугаад үзээрэй.

Ховор ген, ухаалаг гэдэг дээр.. ккк адилхоон адил. Олон юм яривал еврэйчүүдээс эхлээд гомдох үндэстэн гараад ирэх биз. "Хоёр монгол явж байжээ" гээд "чугча" шиг онигоо бусад үндэстэн ярьдаггүй л бол болоо ш дээ.

За ерөнхий мэдлэг сайтай, боловсрол өндөр энэ тэр гэж хэдэн өвөрмонголчууд, уулзсан ганц нэг тосгоны хужаагаар өөрийгөө дөвийлгэж байгаа бол бүтэхгүй, АНУ-ын оюутан МУИС-ийн дурын оюутан хоёр суугаад байгалийн болон нийгмийн ухааны ерөнхий мэдлэгээр тест өгвөл хол хоцорно.

30 настай европ залуу, монгол залуу хоёр эссе бичвэл, эсвэл илтгэл тавибал хэцүүднэ бид.

Тийм ээ, бид дөрвөн улиралтай, хүйтэнд дажгүй тэснэ. Гэхдээ энэ нь бүх зүйлд дасна зохицох өндөр чадвартай гэсэн үг биш, тэвчээр нь бусад үндэстнээс арай илүү юм билээ гэж энхийг сахиулахад Сьерра Лионд байсан манай цэргийн хошууч надад ярьж байсан, үнэн байх.

За тэр хаана ч байхгүй, тэргүүлдэг газрын баялагтай энэ тэр бол худлаа шүү, архины ширээний ард сүүмийсэн нөхдийн бахархалт яриа. Алтаар ч, мөнгөөр ч, зэсээр ч, нүүрсээр ч , байгалийн хий, бусад баялгаар ч дэлхийн топ тавд лав байхгүй. Хаана ч байхгүй их баялгийг хязгааргүй гаргаж савлаад байгаа юм байхгүй. Оюу толгой, Эрдэнэт том нь үнэн, гэхдээ топууд бол биш. Нэг хүнд ногдох энэ тэр гэж балайрахгүйгээр шүү дээ, угаасаа нэг ашигт малтмалыг нэг иргэнд ногдуулж гаргах учиргүй.

Сониноос дэлхийд тасархай тэргүүлдэг ганц зүйл бий нь нэг хүнд ногдох их, дээд сургууль л даа. Салбар бүрээр бол хавдар энэ тэр гээд дандаа муу зүйлсээр л гараад ирэх тул ингээд хаячихъя яршиг.

Байгалийн баялаг, ашигт малтмалын хувьд бид зүгээр л хоосонгүй орон. Эрдэнэс дээр гуйлга гуйгаад сууж байсан чинь өмхий зальтай капиталист ирээд хэдхээн доллараар хайран эрдэнэсийг нь хагачаад зөөгөөд байгаа зүйл байхгүй, ер нь ч аль ч ашигт малтмалын өртөг олборлолтын зардалдаа байдаг, олборлолтын зардал гаргахгүй бол хэдэн зуун метрийн гүнд байгаа алт чулуу хоёр “өнгө ижил".

Зиа, хачин гоё байгалтай орон??? Өө тийм үү, уучлаарай хонгорууд аа. Би эх орноо муухай байгальтай гэж хэлэхгүй, гэхдээ дутахгүй, бүр илүү газар ус хорвоогоор нэг. Аль ч улсад шүүрс алдмаар газрууд бишгүй олон. Монголын тал, уул ус, хөдөө нутаг сайхан санагддаг нь бидэнд дотно санагддаг болоод л тэр. Ердөө л энэ. Харин гадныхан бол нүүдэлчин соёл, зан заншил, уламжлалаа өдий хүртэл хэдэн зууны өмнөхтэй ижлээр гадна музей шиг хадгалж ирсэн өвөрмөц байдлыг л сонирхож байгаа юм. Түүнээс биш уул ус харчихаад "Wow, wonderful....fantastic...beautiful view" гэдэг үгийг тэд Цагаан хэрмэн дээр гарчихаад ч хэлдэг .

За, зан ааш бол тэнэг мөртлөө ихэмсэг, сургаар ярьж салхиар шуугина. Надаас эхлээд дэндчихсэн залхуу, бүх зүйлд л бусдын гар харна, өөрөө биш улсаа хөгжихыг хүлээнэ, улс нь яг өөртэй нь адилхан хэдэн хүн болохоор бас л хөгжиж дээшилсэнгүй гэж бухимдана, бухимдлаа тайлж ууна, бүр нэвширтэл ууна. Жаахан чинээлэг, ажилсаг хүмүүст дургүй, бүр үзэн ядаж зүсэн зүйлээр доош нь хийнэ. Сошлд Монголын хөгжлийн ирээдүйн байдал гэсэн илтгэл пост хийвэл гурван лайк авч өдөртөө мартагдана, нэг баяны хүү гуйлгачин зоджээ гэвэл хэдэн өдрөөр дуртай авч хэлэлцэнэ.

Хэлэх дуртай үг нь "Дээд хэдэн луйварчингаас болоод би ингэж амьдарч байна", гадны орноос баг ирээд удирдаж буй аятай. Уул нь өөрсдөө сонгоод гаргаад ирсэн өөрсдийнх нь хэсэг л дээ.

Үүнийг уншчихаад "чи дээд язгуурт монголчуудыг муу хэлдэг хэн бэ" гэж агсрахаасаа өмнө өөрөөсөө "үнэхээр л бид тийм мундаг байсан юм бол 60 сая малтай, асар том газар нутагтай, байгалийн хангалттай баялагтай энэ оронд гуравхан саяулаа амьдарч байж яагаад гуравны нэг нь гуйлгачин байгаа юм бэ" гэж асуугаад үзээрэй.

Бид яагаад найман сая израйлчууд шиг, хоёр сая словенчууд шиг амьдарч чадахгүй байгааг хэлээд өгөөрэй. Яг үнэндээ зүйрлэвэл пээдэлзсэн том цээжнээс өөр юу ч чаддаггүй хоосон толгойтой, ядарсан халамцуу эр л дээ чааваас.

Я. Доньдсүрэн

103
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419