Өнгөрөгч бямба гаригт хойд туйлын түүхэн дэх хамгийн халуун өдөр болжээ
Өнгөрсөн долоо хоногын амралтын өдрүүдээр хойд туйлын бүсд байрлах Оросын бяцхан тосгонд маш халуун болж 38 градус хүрсэн байна. Мэргэжилтнүүд орчны дулааныг шалгаж баталгаажуулсан бөгөөд хэрэв энэ байдлаар цаашид үргэлжилбэл энэ нь хойд туйлын бүсд болж байсан хамгийн өндөр халсан тохиолдол болно гэж мэдэгдээд байгаа юм.
Орос улсын Верконяск гэх бяцхан тосгон нь дэлхий дээрх хамгийн хүйтэн хотхонуудын нэг бөгөөд маш хахир хүйтэн өвөл болдог гэдэгээрээ алдартай юм. Гэсэн хэдий ч сүүлийн хэдэн сарын хугацаанд дулааны хэм огцом нэмэгдэж дундаж хэмээс хоёр дахин халуун болоод байгаа юм.
Вершоняскын 6-р сарын хамгийн халуун үеийн дундаж хэм нь 20 градус байдаг учир энэ өдрийн хэт халсан тохиолдол нь дунджаас даруй 18 хэмээр илүү байгаа юм. Мэдээллээс үзэхэд, Верконяск тосгоны жилийн хамгийн хүйтэн үе нь нэгдүгээр сард дундажаар -42 хэм хүрдэг байна.
Энэхүү огцом халалт бүртгэгдэхээс өмнө 5-р сард Сибирийн бүсэд түүхэн дэх хамгийн халуун үеэсээ 7 градусаар илүү халуун болоод байсан юм. Өнгөрсөн 5-р сарын огцом дулаарал хамгийн өндөр халж байсан үеэр тэмдэглэгдэх болсон байна.
Дэлхийн бөмбөрцөгийн 66.5-р өргөрөгөөс хойш байрлалтай хойд туйлын бүс нь харьцангүй нам дор бүсүүдээс илүү огцом дулаарч байгаа юм.
Үүнээс үзэхэд дэлхийн дулаарал нь туйлын бүсд илүү хурдацтай явагдаж байна.
Жишээлбэл дэлхийн дулаарлын дундаж хэм нь дэлхийн бусад хэсэгт өнгөрсөн 40 жилийн хугацаанд жил бүр 0.8 хэмээр дулаарч байсан юм.
Үүнтэй харьцуулахад, хойд туйлын бүс ижил хугацаанд дэлхийн дулаарлын дундаж хэмээс 2 хэмээр илүү дулаарч байж.
НАСА-гын судлаачдын үзэж байгаагаар туйл нь дэлхий дээрхи бусад хэсгээс илүү хурдацтай дулаарч байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэж буй их хэмжээний дулааны шилжилтээс болсон гэж үзэж байгаа юм. Халуун орны бүсээс түрэгдсэн дулаан хойд туйлд далайгаар дамжуулагдаж мөн уур амьсгалын өөрчлөлтөөр нөлөөлдөг байна. Дулаарал үргэлжлэх хэрээр тогтоцын өөрчлөлт улам дордож тэнцвэргүй хэмжээний дулаарал туйлын бүсэд нүүрлэх юм.
Огцом дулаарал нь мөн туйлын дулааныг буцааж ойлгох байдлын өөрчлөлтөөс ч болж байгаа юм. Дулааны урсгалыг буцааж ойлгодог далайн болон хуурай газрын мөс хайлж чулуу болон ургамал нь ил гарснаар гадаргад илүү их дулаан хуримтлуулж мөсийг хурдацтай хайлуулж, дулааны урсгалыг буцаан ойлгох чадварыг бууруулж дулаарлыг хурдацжуулах юм.
Тиймээс өндөрлөг газар амьдардаг (Канад, Орос, Скандинавын орнууд г.м) улсууд нам дор газар амьдардаг (Бразил, Индонези, Эквадор г.м) улсуудаас илүү дулаарах юм.
Хойд туйлд болсон гэнэтийн огцом халалтыг цаг уурын өөрчлөлтийн шалтгаанаар 2100 оноос өмнө болно гэж үзэж байгаагүй юм. Гэсэн хэдий ч бодит байдал дээр цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарал нь ялангуяа хойд туйлын хэсэгт төсөөлж байснаас давж гарч сүүлийн 10 жилийн дундаж дулаарлыг даваад байгаа юм.
Эх сурвалж: Forbes