"Johnson & Johnson" компани арьс цайруулах бүтээгдэхүүн зарахаа зогсооно
Сүүлийн үед АНУ-д өрнөж байгаа өнгөт арьстнуудын хөдөлгөөн газар авч дэлхий даяар тархах болжээ. Үүний жишээ гэвэл саяхан "Johnson & Johnson" компани арьс цайруулах бүтээгдэхүүн зарахаа зогсоох шийдвэр гаргасан явдал юм.
Тус компанийн худалдаанд гаргадаг арьс цайруулах бүтээгдэхүүн нь цагаанаас өөр өнгийн арьстай хүмүүс царай муутай хэмээх үзлийг тараадаг учраас тийм зүйлийг худалдаалах ёсгүй хэмээн олон хүн үзэж байгаа аж. Тиймээс "Johnson & Johnson" компани "Neutrogena Fine Fairness" болон "Clear Fairness" зэрэг арьс арчилгааны тосоо Ойрхи Дорнод болон Азийн орнуудад худалдаалахаа зогсоох болсон байна.
Үүнээс гадна "Aunt Jemima" хэмээх сиропны брэнд хүртэл шүүмжлжл дагуулав.
131-н жилийн өмнөөс "Aunt Jemima"-ийн тэмдэг болсон өнгөт арьст эмэгтэй үнэндээ хуучин боол байсан учраас түүний зургийг ашиглах нь зохимжгүй хэрэг гэж хүмүүс үзэж байгаа гэнэ.