АНУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Сиэтл хот руу нислээ
Монгол Улс өнөөдөр АНУ-ын Сиэтл хот руу нислэгээ үйлдлээ. Энэ нь тус улсаас иргэдээ авчрах гэж буй анхны нислэг юм. Тус онгоц энэ сарын 24-нд Монголд ирэх аж.
Зургаадугаар сард нийт найман нислэг хийхээр төлөвлөж байгаа талаар УОК-ын Шуурхай штабаас танилцуулж байсан бол нислэгийн тоо нэгээр нэмэгдэж, есөн удаагийн нислэгээр 2,300 иргэнээ татан авах болсон талаар УОК-ын тэргүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин өмнө нь мэдээлж байсан билээ.