Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний гүүрийн дам нурууг барьжээ
Дорноговь аймаг дахь Зүүнбаян өртөөнөөс Тавантолгойн уурхай хүртэл үргэлжлэх 414.6 километр төмөр замын төсөл амжилттай хэрэгжиж, энэ сарын 13-ны өдөр эхний 50 километр дээд бүтцийг угсарч дууссан. Харин өчигдөр буюу зургаадугаар сарын 18-ны эхний гүүрийн дам нурууг барьж дуусгажээ. Уг бүтээн байгуулалтын ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК бол доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Зэвсэгт хүчний жанжин штаб”, дээд бүтцийн ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН, хяналтын гүйцэтгэгч “Тавантолгой төмөр зам” ХХК ажиллаж буй аж.