Д.Нямхүү: Таван оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нэмж 3 тохиолдол илэрлээ
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, "VI сарын 18-ны өдөр гурван лабораторид нийт 339 шинжилгээ хийхэд, 336 хүнй шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван жолоочид халдвар илэрсэн. Жолооч нар ОХУ-ын 59 настай иргэн, Беларусийн 37 настай иргэн байгаа бол Монгол Улсын 32 настай нэг иргэн байна. Тэднийг өнөө өглөө ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулж эхэллээ. Өчигдрийн нислэгээр ирсэн бүх хүмүүсийн сорьцыг цуглуулж, шинжилгээнд хамрууллаа. Эхний шинжилгээгээр бүгдэд нь коронавирус илрээгүй. Таван оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн 132 боллоо.
Одоо 72 хүн эмчилгээнд байгаагийн 67 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. Эдгэрсэн таван хүн бүгд оюутан. Оюутнууд эмчийн өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Эмч нарт сэтгэлийн их сайхан хүнч өгч байна" гэв.