БНХАУ-д байгаа 164 иргэний хүсэлтийг хүлээн авч Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхээр болжээ
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын 24 дэх хуралдаанаар долдугаар сарын эхний хагаст таван удаагийн тусгай нислэг хийх хуваарийг баталсан болохыг мэдээллээ.
Тодруулбал, Долдугаар сар Долдугаар сарын 4-ний өдөр Япон Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл Долдугаар сарын 9-ний өдөр Станбул хот руу нислэг үйлдэж, Европод байгаа иргэдээ авчирна. Долдугаар сарын 15-ны өдөр Сөүл чиглэлд нислэг үйлдэж, транзит зорчигчдыг авахаар хуваарийг баталжээ. Харин ирэх сарын үлдсэн хагаст өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг хэрхэх нь тодорхойгүй байгаа тул тусгай үүргийн нислэгийг хуваарь хараахан гараагүй байна гэв.
Мөн БНХАУ-д байгаа 164 иргэний хүсэлтийг хүлээн авч Замын-Үүд боомтоор нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан байна.