Туул голын эрэг дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүл ажиллана
Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан сүүлийн үед иргэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймд Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл залуучуудын хэлтэс хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн завьт болон голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд Маршалын гүүрнээс Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Минж үржүүлгийн газар хүртэл хөдөлгөөнт, завьт эргүүл ажиллаж иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, усны ослоос аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна.
Эх сурвалж: БЗД-ийн онцгой байдлын хэлтэс