С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргалаа
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан боллоо. Хуралдаанд шүүгчдэгч тэдний өмгөөлөгч нар бүгд ирсэн ч зарим гэрч, шинжээч нар оролцоогүй байна. Тиймээс шүүх хуралдааныг VI сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлууллаа.
С.Баярцогт, Д.Ганболд нарт тус бүр 10 тэрбум, С.Баярт таван тэрбум, Б.Бямбасайханд хоёр тэрбум төгрөгийн барьцаа байршуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Гэвч өнөөдрийн байдлаар зөвхөн С.Баяр 500 сая төгрөгийн барьцааг шүүхийн тусгай дансанд байршуулсан байна. Тиймээс С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргажээ.