"Amazon Go" дэлгүүрийг тоносон тэмцэгчдэд төлбөрийн нэхэмжлэл очжээ
"Amazon Go" дэлгүүрийг дээрэмдсэн этгээдүүд авч гарсан бараан төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авчээ. Жорж Флойдын үхлээс болоод үүсээд байгаа жагсаал цуглаанаас болоод АНУ даяарх дэлгүүрүүд тонуулчдын гарт өртөөд байгаа билээ. "Жагсагчид" дэлгүүрийн цонхыг хагалж, дотор нь байгаа бүх зүйлийг дээрэмдэх нь хэвийн үзэгдэл болоод байна.
"Amazon Go" дэлгүүр нь худалдагчгүй бөгөөд суулгасан автомат сканердах системийн тусламжтай худалдан авагчийг шууд танин, авч гарч байгаа бүтээгдэхүүний төлбөрийг данс руу нь илгээдэг аж.
Худалдан авагч бүх бараагаа торонд хийгээд шууд хийж авч гарна. Худалдаж авсан бараа бүхэн хэрэглэгчийн цахим дансанд бүртгэгдэх юм. Харин тухайн барааг авахгүй буцааж тавьбал мөн л шууд хасагдана. Дэлгүүрээс гарахдаа хэрэглэгч мөн QR кодоо уншуулж төлбөрөө төлдөг аж. Кодоо уншуулаагүй тохиолдолд царай таних технологийн тусламжтай дансыг нь олоод шууд нэхэмжлэх илгээдэг юм.
Энэ явдлыг АНУ-ын нийгмийн сүлжээнд идэвхтэй хэлэлцэж байгаа юм. Мэдээж тэр дээрэмчид төлбөрөө төлбөл ямар нэг ял шийтгэлд орохгүй.
Эх сурвалж: fishki.net