Бүгчим халуунд масктай удаан ажилласан эмнэлгийн ажилчид ухаан алджээ
Ойрын өдрүүдэд БНСУ-д өдөртөө 30-аас дээш хэмээр халж байна. Хэт халуунд маск зүүж байгаа иргэдийн бие тавгүйрхэх тохиолдлууд нэмэгдэх болжээ. Өчигдөр/2020.06.09/ Инчон хотын нэгэн сургуулийн сурагчдаас коронавирусийн шинжилгээ авч байсан эмнэлгийн гурван ажилтан халуунд ухаан алдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Тухайн үед эмнэлгийн ажилчид бүгчим халуунд хамгаалалтын хувцас өмсөж 4-н цагийн турш сурагчдад шинжилгээ хийсэн бөгөөд толгойн нь эргэж, ухаан алджээ. Иймээс цаашид халуунд хамгаалалтын хувцас өмсөж шинжилгээ хийж байгаа эмнэлгийн ажилчдын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд дурдсан байна.
Эх сурвалж: Yonhap