Шүүхийн шийдвэр: Э.Оюунболдын нэхэмжлэлийг ХЭРЭГСЭХГҮЙ болголоо
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хурал болж, шийдвэрээ гаргалаа. Хурлын шийдвэрийн талаар өнөөдөр 15.00 цагаас шүүхийн тамгын газраас хэвлэлийн бага хурлаар мэдээлэхээр боллоо. Шүүхийн шийдвэрийн талаарх эх сурвалжийн мэдээллээр “Э.Оюунболдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.