Бээжин далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглолоо
БНХАУ Бээжин хотын хүнсний захад коронавирусын халдвар илэрсэнтэй холбогдуулан Европоос хулд загас импортлохыг цуцалсан байна. Далайн бүтээгдэхүүний Норвегийн зөвлөлийн загас агнуурын төлөөлөгч Виктория Браатен “Бид захад шинэ загасны мах авах гэсэн хүсэлтээ цуцлахыг хүссэн мэдээг хүлээн авч байна. Үүний үр дүнд одоо нийлүүлж байгаа хүнсийг шалгах арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэж “NRK” радиод өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Мөн БНХАУ-ын төрийн хэвлэлд коронавирусыг Бээжингийн том Синфади хүнсний зах руу хүргэхэд ашигласан махны модноос илрүүлсэн гэж бичсэн байна. Бээжингийн халдварт өвчнийг хянах төвийн бүлэг шинжээчдийн нэг Янг Пен “Өнгөрсөн долоо хоногт “CCTV News” телевизээр коронавирус нь БНХАУ-д далайн бүтээгдэхүүн эсвэл хордсон махаар дамжиж ирсэн байж болзошгүй” гэж ярьжээ. Тэрээр “Европоос ирсэн өвчний нянгийн уршгаар болон урьдчилсан дүгнэлтээр импортоор оруулж ирсэн зүйлтэй холбоотой” болохыг онцолжээ.
Мөн халдварт өвчний нянгийн эх үүсвэр эсвэл хэрхэн тархсан шалтгааныг хараахан олж мэдээгүй байна гэв. Энэ мэдээллийн дараа Бээжин хотын том захууд лангуун дээрээсээ хулд загаснуудыг устгасан байна. Гэхдээ олон судлаач энэ загас нь коронавирусын нян тээгч байх боломж бага болохыг онцолжээ. Нян судлаач Ян Чжаньцю “Глобал таймс” сонинд өгсөн ярилцлагадаа Бээжингийн Синфади захаас илэрсэн коронавирус нь Ухань хотын хүнсний захын далайн бүтээгдэхүүний улмаас дэгдсэн коронавирусаас илүү хүчтэй байж магадгүйг сануулжээ.
Эх сурвалж: CCTV