Хойд Солонгос Өмнөд Солонгостой хамтарсан төлөөлөгчийн газраа дэлбэлжээ
Хойд Солонгос өнөөдөр 2 Солонгос хоорондын харилцааны гол цэг болсон хамтарсан төлөөлөгчдийн байрыг дэлбэлсэн тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам мэдэгджээ. Тус явдал орон нутгийн цагаар мягмар гарагийн 14:49 цагт Хойд Солонгосын хилийн Каэсонг хотод болсон байна.
Нөхцөл байдал хурцдаж байгаа тул БНСУ-ын зүгээс хилийн хяналтаа сайжруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Зарим судлаачид Хойд Солонгосын эсрэг тавьсан олон тооны хоригоос болж ийм шийдвэр гаргасан хэмээн үзэж байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа амаргүй болж Пеньяны зүгээс Сөүлийн эсрэг хэд хэдэн удаа заналхийлж, 2018 онд байгуулсан оффисоо устгана хэмээн сүрдүүлж байсан юм.