Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.16/ 11:30 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 2020.06.22-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүхээс гаргасан байна.
Мөн зургадугаар сарын 22-ны өдөр хүртэл түүнийг үргэлжлүүлэн цагдан хорихоор болжээ.
Шүүх хурлын үеэр Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөл ирж, шударга бус шийдвэрээ цуцлахыг шаардаж, дуу хоолойгоо илэрхийллээ.