ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнөөдийн байдлаар 10020 иргэнээ татан аваад байна. Энэ сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэнэ.
Тусгаарлах байрны нөөц боломжийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд 06.20-ны өдөр хийхээр боллоо. Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр 2300 гаруй иргэнээ татан авах юм.
Үүнд нэрс нь баталгаажсан иргэд буюу гуравдагч улсаас ирэх зорчигчдыг бүртгэх юм. "Монгол иргэд замбараагүй байдал гаргаж байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан удаа бий" гэж БНСУ-ын тал мэдэгдсэн. Хэрэв энэ мэт замбараагүй байдал үргэлжилбэл дараа дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй болно гэдгийг анхаарууллаа" гэсэн юм.