Хар арьстай оюутнуудын шалгалтыг амархан болгохоос татгалзсан багш ажлаасаа чөлөөлөгджээ
АНУ-ын Калифорни мужийн их сургуулийн профессор Гордон Клейн хар арьстай оюутнуудын шалгалтыг хөнгөвчлөхөөс татгалзсан учраас ажлаасаа чөлөөлөгджээ.
Гордон Клейн тус сургуульд 39 жилийн турш багшилж байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт нэгэн өвөрмөц хүсэлт хүлээн авсан байна. Өнгөт арьстан Жорж Флойд амиа алдсантай холбоотойгоор сургуулийн зүгээс түүнд хар арьстай оюутнуудын шалгалтыг амархан болгохыг санал болгосон аж. Үүний цаад учир шалтгааны хар арьстай оюутнуудыг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх үүднээс хэрэгтэй байна хэмээн тайлбарлажээ.
Клейн энэхүү хүсэлтийг эсэргүүцсэн бөгөөд энэхүү шийдвэрээ өнгөт арьстай хүмүүсийн эрхийн төлөө тэмцсэн Мартин Лютер Кингийн хэлсэн "Хар арьстай хүмүүсийг тусгайлан авч үзэж болохгүй" хэмээх үгээр хамгаалсан байна.
Тэрбээр мөн шалгалт засах үеэр оюутнуудын хэн нь хар арьстай болохыг ялгаж чадахгүйгээ сануулаад "Бас тэр оюутан эрлийз бол яах вэ? Түүний шалгалтыг тал хөнгөлөх үү?" гэж асуусан гэнэ.
Үүний дараа оюутнууд Клейнийг халах хөдөлгөөн өрнүүлж нийтдээ 20 гарын үсэг цуглуулжээ. Тэд Клейнийг "Улс төр, нийгмийн байдал асар тогтворгүй байгаа энэ үед арьс өнгөний үзэл гарган маш тоомжиргүй шийдвэр гаргасан" хэмээн дүгнэсэн аж.
Үүний дараа Клейнийг 3 долоо хоногийн турш ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний амь насанд нь занал хийлэх болсон тул цагдаа нар гэрийг нь манах болсон байна.
Эх сурвалж: Fishki.net