ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
"Дэлхий дахинаа 7,797,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан, нас барсан хүний тоо өмнөх өдрөөс бага зэрэг буурсан.
ОХУ-д 24 цагийн дотор 8,835 хүн өвчилж, нийт өвчлөлийн тоо 528,000-д хүрсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 50-190 тохиолдлоор нэмэгдсэн. Өчигдөр Тувад сүүлийн 14 хоногт бүртгэгдээгүй олон тохиолдол бүртгэгдлээ.
Манай орны хувьд өчигдөр 5 хүн ажиглалтад шинээр орж, 9 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Одоо ажиглах байранд нийт 2,061 хүн байна.
24 цагийн хугацаанд 119 дугаарт нийт 165 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр гадаад улсуудаас 3 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.