Зуны улиралтай зэрэгцэн иргэд голын дэргэд, усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулах зөрчил их гардаг. Энэ нь иргэд гол, усны дэргэд машин угаах нь торгуультай гэдгийг мэддэггүйтэй холбоотой аж.
Зөрчлийн тухай хуулийн 7.15.8-д “Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан, эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Уг хуулийн дагуу голын ойролцоо машин угаасан, хог тарьсан бол иргэнийг 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм. Мөн энэ талаарх дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, иргэний үүргээ биелүүлээрэй.