Д.Эрдэнэбатыг "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэргээр 6 сарын 16-нд шүүнэ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшигч Д.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал зургадугаар сарын 16-нд буюу ирэх Мягмар гарагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Түүнийг Аж Үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэргээр шалгаж буй юм.