Хотын баруун өмнөд Фэнтай дүүргийн Шинфади зах дээр 45 хүнээс халдвар илэрсэн тул Бямба гарагт онц байдал зарлаж, аялал жуулчлалын төвүүдийг хаасан байна. Саяхан тус захаар ороод гарсан хүнсний судлаач хоёр хүнээс халдвар илэрснээр шинэ голомтыг илрүүлсэн байна. Дүүргийн захиргаа тус захад ажилладаг 10,000 гаруй хүнийг оношилгоонд хамруулахаар болжээ. Шинфади захын вебсайтад мэдээлснээр тус зах өдөр бүр 1,500 тонн далайн хүнс, 18,000 тонн хүнсний ногоо, 20,000 тонн жимс борлуулдаг гэнэ. Өчигдрөөс эхлэн Бээжин хотын спортын уралдаан тэмцээнүүдийг зогсоож, Хятадын бусад бүс нутгуудаас ирэх жуулчдын урсгалыг хоригложээ.
Эх сурвалж: ikon