АНУ-д эрүүл мэндийн салбарын 74,7 мянган эмч, ажилтан коронавирусын халдвар авчээ
АНУ-д коронавирусын халдвар авсан хүний тоо 2 сая давж, 113.8 мянган хүн амь насаа алджээ.
Эдийн засгаа идэвхижүүлэх зорилгоор Америкийн 50 муж хорио цээрийг сулруулсан нь алдаа болж тогтворжиж байсан халдварын тархалт 21 мужид буцан сэргэж, өсөж эхэлсэн байна. Мөн АНУ-ын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 74,7 мянган эмч, ажилтан коронавирусын халдвар авч, 409 эмч, сувилагч амь насаа алджээ.
Эх сурвалж: The New York Times