Токио хотын захиргаанаас нийслэлд тогтоосон коронавирусний хоригоо цуцалж байна. Ингэснээр баар, рестораныг шөнийн 12 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч, хүүхэд залуучуудын парк, механик тоглоомын газрууд үүд хаалгаа нээх боломжтой болсон байна. 6 сарын 2-нд хотын захиргаанаас гэнэтийн халдварын тохиолдлууд гарсантай холбогдуулан "Токио түгшүүр" зарласан байсан.
Хоригоор оршин суугчдыг вирусний халдварын эсрэг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, төр захиргааны байрууд сануулга болгон улаан гэрлээ асаажээ. Харин ойрын өдрүүдэд нөхцөл байдал сайжирсан учраас түгшүүрийг цуцлах шийдвэр гаргаж байгаа нь энэ юм. Пүрэв гарагт Токиод батлагдсан 22 тохиолдол нэмэгдсэн. Үүнээс 4 хоногийн өмнө тохиолдлын тоо 20-иос ихгүй байсан. Өнгөрсөн сар Японд шинэ тохиолдлын тоо харьцангуй буурсан учраас засгийн газар улсын хэмжээнд зарласан онц байдлаа сулруулжээ.
Эх сурвалж: BBC